Archive for the ‘шилэн данс.’ Tag

Даншиг наадмыг зохион байгуулахад ажилласан хүмүүст 86 сая төгрөгийн урамшуулал олгосон бололтой   Leave a comment

Улаанбаатар хот Даншиг наадмыг тэмдэглэхэд 650 сая төгрөгөөр зарцуулж, сэтгүүлчдэд мөнгөөр сурвалжлага хийлгэсэн гэх утгатай асуудал дуулиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Шилэн данс”-нд Нийслэлийн Засаг даргын А/647-р захирамжийг үндэслэн 8,625,500.00 төгрөгийг Хүн амын орлогын албан татварт шилжүүлсэн баримт байна.

Энэ нь тухайн байгууллагын үндсэн ажилчинд биш, гаднаас ажилчин авч түр ажил, үйлчилгээ хийлгэсний урамшуулал байж болох юм. Харин хэдэн хүнээр ямар ажил, үйлчилгээ хийлгэсний урамшуулалд тус бүр хэдэн төгрөг олгосон байх тухай мэдээлэл байхгүй байна. Уг төлбөрийн хүсэлтэд байгаа үндэслэсэн бичиг баримтад байгаа НЗД-ын А647-р захирамж нь Даншиг наадмыг зохион байгуулж, 650 сая төгрөгийг зарцуулах тухай шийдвэр юм.

647-г үндэслэн ХАОАТ-т 8.625.500 г төлсөн баримт

А647

Advertisements