Author Archive

Даншиг наадмаар сэтгүүлчдэд мөнгө өгсөн гэх баримтын талаар нийгмийн сүлжээгээр ингэж шуугиж байна   Leave a comment

даншиг наадам 1 даншиг наадам 2 Даншиг наадам 5

Advertisements

Сэтгүүлчид мөнгө авсан уу, эсвэл сэтгүүлчдийн нэр барьсан уу?   Leave a comment

Даншиг наадам 7 НЗДТГ-аас сэтгүүлчдэд олгосон урамшуулал. 2015.07-08

2014.07.31. Ерөнхий сайд ба Авлигтай тэмцэх газар албан бичгээр сөргөлдөв   Leave a comment

Ерөнхий сайд Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдаад байгаа өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхтэйгээ уулзах тухайгаа доорх албан бичгээр Авлигатай тэмцэх газарт мэдэгджээ. Уг албан бичигт сэжигтэн яллагдагчтай уулзуулж өгнө үү, эсвэл уулзах хүсэлтэй байна, хүсэлтийг хүлээн авна уу гэх утга огт байхгүй. Би бол ийм ийм өндөр албан тушаалтай хүн тул уулзана гэсэн түрэмгий мэдэгдэл байв. Ингэхдээ олны дургүйцлийг төрүүлээд буй давхар дээлтэйгээ ч орхисонгүй, гурван том албан тушаалаа дурайлгажээ. 
Eronhii saidaas ATG-t ugsun bichig 2014.07.31Харин АТГ энэхүү мэдэгдэлд шуурхай хариулж, өдөрт нь доорх мэдэгдлээр хариулсан байгаа юм. Уг албан бичигт Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхтэй уулзах нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болох уулзаж болохгүй тухай тайлбарласан байна. Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байвал дээд шатны прокурорт хандах эрхтэйг сануулжээ. ATG-s Altanhuyagt ugsun hariu 2014.07.31АТГ-аас Ерөнхий сайдыг сэжигтэн яллагдагч Л.Гансүхтэй урьдчилан хорих төвд уулзах боломжгүй тухай мэдэгдсэн боловч уг мэдэгдлийг Ерөнхий сайд хэрэгссэнгүй. Н.Алтанхуяг Хууль зүйн сайдыг дагуулан, хувийн туслах, бие хамгаалагч охин нь байж магадгүй эмэгтэйг дагуулан Л.Гансүхийн хоригдож буй Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байранд очсон нь дуулиан тарилаа. 
Үйл явдлын өрнөлийг харахад, Ерөнхий сайд уулзалтыг 09.00-11.00 цагийн хооронд зохион байгуулахыг тухайн өдрийн буюу 2014.07.31-ний 08.00 цагт АТГ-т мэдэгдсэн бололтой. Учир нь түүний албан бичиг 2014.07.31-нд хийгдсэн байгаа юм. Харин хариу нь мөн л энэ өдрийн огноотой гарсан бөгөөд уулзуулах боломжгүй тухай 09.00 цагаас өмнө гарсан байх нь. 
 

2014.07.31. Төв аймгийн урьдчилан хорин ангийн гадна эхлээд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сайд ирээд хэн нэгнийг хүлээж байна   Leave a comment

1.Temuujin ireed huleej bna

Ерөнхий сайдын “хувийн зөвлөх” гэж өөрийгөө танилцуулсан залуу   Leave a comment

3.Huviin tuslah ba busad  (2) 3.Huviin tuslah ba busad  (3) 4.Eronhii saidiin buuv (2)

Ерөнхий сайдын ба дагалдаж ирсэн бусад машинууд   Leave a comment

2.Eronhii saidiin ba busad mashinuud (1) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (2) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (3) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (4) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (5) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (6) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (7) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (8)

2014.07.31 Ерөнхий сайдын машинаас буусан энэ эмэгтэй хэн бэ?   Leave a comment

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль зөрчин байж зөвлөхтэйгээ уулзахаар очихдоо Х.Тэмүүжин сайдыг дагуулсан нь олны хэл амны бай болоод байгаа. Түүнийг дагалдсан хүмүүс дунд бас нэгэн анхаарал татах хүн байгааг гярхай сэтгүүлчид орхигдуулсан бололтой.

Зурагт байгаачлан 7529 УБК дугаартай энэ машинаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг буугаад цааш эргэн ногоон өнгийн байшин руу албаны хүмүүсийн хамт явсан юм. Saranzaya 1

Харин үүнээс 1,5 минутын дараахан Ерөнхий сайдын буусан энэхүү машины хаалганаас номин ногоон өнгийн цамцтай, дунд нуруутай энэ эмэгтэй бууж байгаа нь бичлэгт үлджээ.

Ерөнхий сайдтай мөр зэрэгцэн тухлан нэг кабинд хэн хамт сууж ирсэн байж таарах вэ? Saranzaya 3

Машинаас буусан даруйд юбканы хормойгоо засч, модны доор зогсч буй эмэгтэйтэй толгой дохин мэндэлж, түүний дэргэд байх эрхэмтэй гар барин мэндэлж байгаа нь харагдлаа.
Saranzaya 3aa Ахлах зөвлөх Л.Гансүхийн холбогдсон хэрэгт Ерөнхий сайдын охин А.Саранзаяа холбогдоод байгааг энэ дашрамд санах хэрэгтэй.  Өөрийнх нь  төрөсөн охин холбогдсон учраас Ерөнхий сайд сандарч, хууль зөрчиж, АТГ-ын мэдэгдлийг үл огоорон онцгой анхаарал хандуулан ийнхүү гардан оролцож буйг илтгэж байгаа юм биш үү. Saranzaya 3aaaa Saranzaya 4 Saranzaya 5a Saranzaya 6 Saranzaya 8