MONGOLX.MN: Баримт, судалгаа, эрэн сурвалжлага

Author Archive

2016.08.25. Санкт-Петербург төвийн дүр зураг

Posted by Шинэ on 2016

p1420380p14203762016-11-%d1%81%d0%b0%d0%bd%d0%ba%d1%82-%d0%bf%d0%b5%d1%82%d0%b5%d1%80%d0%b1%d1%83%d1%80%d0%b3-%d1%82%d3%a9%d0%b2%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d0%b0%d0%bd%d0%b0%d0%bd-%d0%b4%d1%8d%d1%8d%d1%80p1420397p1420386p1420385p1420384p1420383p1420382p1420379

Posted in #2. Санкт-Петербург төвийн эзэн хэн бэ? | Leave a Comment »

Даншиг наадмыг зохион байгуулахад ажилласан хүмүүст 86 сая төгрөгийн урамшуулал олгосон бололтой

Posted by Шинэ on 2015

Улаанбаатар хот Даншиг наадмыг тэмдэглэхэд 650 сая төгрөгөөр зарцуулж, сэтгүүлчдэд мөнгөөр сурвалжлага хийлгэсэн гэх утгатай асуудал дуулиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Шилэн данс”-нд Нийслэлийн Засаг даргын А/647-р захирамжийг үндэслэн 8,625,500.00 төгрөгийг Хүн амын орлогын албан татварт шилжүүлсэн баримт байна.

Энэ нь тухайн байгууллагын үндсэн ажилчинд биш, гаднаас ажилчин авч түр ажил, үйлчилгээ хийлгэсний урамшуулал байж болох юм. Харин хэдэн хүнээр ямар ажил, үйлчилгээ хийлгэсний урамшуулалд тус бүр хэдэн төгрөг олгосон байх тухай мэдээлэл байхгүй байна. Уг төлбөрийн хүсэлтэд байгаа үндэслэсэн бичиг баримтад байгаа НЗД-ын А647-р захирамж нь Даншиг наадмыг зохион байгуулж, 650 сая төгрөгийг зарцуулах тухай шийдвэр юм.

647-г үндэслэн ХАОАТ-т 8.625.500 г төлсөн баримт

А647

Posted in 2015.08. Даншиг наадам ба сэтгүүлчид мөнгө авсан эсэх | Leave a Comment »

“Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг зохион байгуулах тухай

Posted by Шинэ on 2015

2015 оны 08 сарын 03 өдөр

дугаар А/647

Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6а, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны “Найрсаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай” 19/24 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Даншиг наадмыг зохион байгуулж явуулсугай.
2. “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, салбар ажлын хэсгүүдийг хавсралтаар баталсугай.
3. Батлагдсан төсвийн 473,100,000 / дөрвөн зуун далан гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг батлагдсан нэр бүхий төсвөөс, 132,218,000 /нэг зуун гучин хоёр сая хоёр зуун арван найман мянга/ төгрөгийг Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг дэмжих дэмжлэгийн санхүүжилтээс, нийт 605,318,000 /зургаан зуун таван сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийг санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
4. Даншиг наадмын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээнүүдийг уламжлалт ёс заншилыг баримтлан хийж гүйцэтгэх ажлынхаа бэлтгэлийг бүрэн хангаж, эмх цэгцтэй зохион байгуулж, захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

Posted in 2015.08. Даншиг наадам ба сэтгүүлчид мөнгө авсан эсэх | Leave a Comment »

Даншиг наадмын Соёл урлагийн арга хэмжээнд 11 сая 82 мянган төгрөг зарцуулсан байна

Posted by Шинэ on 2015

Даншиг наадам 8 урлаг соёлын арга хэмжээндъ

Posted in 2015.08. Даншиг наадам ба сэтгүүлчид мөнгө авсан эсэх | Leave a Comment »

“Өнөөдөр” сонин, “Ньюс.мн” сайт болон “25 дугаар суваг тв”-д ирсэн мэдэгдэл

Posted by Шинэ on 2015

Даншиг наадам 8 НЗДТГ-аас Өнөөдөр сонин

Даншиг сэтгүүлчийн мөнгө - Энхцэнгэл мэдэгдэл

Даншиг наадам 8 НЗДТГ-аас 25 р суваг твjpg

Posted in 2015.08. Даншиг наадам ба сэтгүүлчид мөнгө авсан эсэх | Leave a Comment »

HD Монгол ТВ Даншиг наадмын сурвалжлагад мөнгө аваагүй гэдгээ мэдэгдлээ

Posted by Шинэ on 2015

Нийслэл улсын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулж Даншиг наадам зохион байгуулсан нь нэлээд хэл ам дагуулж байтал, түүний араас 20 сэтгүүлчид тус бүр 700 мянган төгрөг өгсөн гэдэг шуугиан дэгдээд байна.
Үүнийг няцааж, нэр дурдагдсан зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчид байр сууриа илэрхийлж эхэлсэн.
news.mn сайтын сэтгүүлч Ж.Нямсүрэн өөрийн фэйсбүүк хуудаснаа энэ тухайгаа бичсэн бол олны хэлж заншсанаар HD Монгол ТВ болон тус ТВ-ийн сэтгүүлч энэхүү мөнгөнөөс аваагүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Мэдэгдлийг 2015.09.06-ны 21.30 цагийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрийн үеэр олон нийтэд цацсан байна.

HD Монгол Оргил цаг

 

Posted in 2015.08. Даншиг наадам ба сэтгүүлчид мөнгө авсан эсэх | Leave a Comment »

Даншиг наадмын Соёл урлагийн арга хэмжээнд 11 сая 82 мянган төгрөг зарцуулсан байна

Posted by Шинэ on 2015

Даншиг наадам 8 урлаг соёлын арга хэмжээндъ

Posted in 2015.08. Даншиг наадам ба сэтгүүлчид мөнгө авсан эсэх | Leave a Comment »

Даншиг наадмаар сэтгүүлчдэд мөнгө өгсөн гэх баримтын талаар нийгмийн сүлжээгээр ингэж шуугиж байна

Posted by Шинэ on 2015

даншиг наадам 1 даншиг наадам 2 Даншиг наадам 5

Posted in 2015.08. Даншиг наадам ба сэтгүүлчид мөнгө авсан эсэх | Leave a Comment »

Сэтгүүлчид мөнгө авсан уу, эсвэл сэтгүүлчдийн нэр барьсан уу?

Posted by Шинэ on 2015

Даншиг наадам 7 НЗДТГ-аас сэтгүүлчдэд олгосон урамшуулал. 2015.07-08

Posted in 2015.08. Даншиг наадам ба сэтгүүлчид мөнгө авсан эсэх | Leave a Comment »

2014.07.31. Ерөнхий сайд ба Авлигтай тэмцэх газар албан бичгээр сөргөлдөв

Posted by Шинэ on 2014

Ерөнхий сайд Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдаад байгаа өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхтэйгээ уулзах тухайгаа доорх албан бичгээр Авлигатай тэмцэх газарт мэдэгджээ. Уг албан бичигт сэжигтэн яллагдагчтай уулзуулж өгнө үү, эсвэл уулзах хүсэлтэй байна, хүсэлтийг хүлээн авна уу гэх утга огт байхгүй. Би бол ийм ийм өндөр албан тушаалтай хүн тул уулзана гэсэн түрэмгий мэдэгдэл байв. Ингэхдээ олны дургүйцлийг төрүүлээд буй давхар дээлтэйгээ ч орхисонгүй, гурван том албан тушаалаа дурайлгажээ. 
Eronhii saidaas ATG-t ugsun bichig 2014.07.31Харин АТГ энэхүү мэдэгдэлд шуурхай хариулж, өдөрт нь доорх мэдэгдлээр хариулсан байгаа юм. Уг албан бичигт Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхтэй уулзах нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болох уулзаж болохгүй тухай тайлбарласан байна. Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байвал дээд шатны прокурорт хандах эрхтэйг сануулжээ. ATG-s Altanhuyagt ugsun hariu 2014.07.31АТГ-аас Ерөнхий сайдыг сэжигтэн яллагдагч Л.Гансүхтэй урьдчилан хорих төвд уулзах боломжгүй тухай мэдэгдсэн боловч уг мэдэгдлийг Ерөнхий сайд хэрэгссэнгүй. Н.Алтанхуяг Хууль зүйн сайдыг дагуулан, хувийн туслах, бие хамгаалагч охин нь байж магадгүй эмэгтэйг дагуулан Л.Гансүхийн хоригдож буй Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байранд очсон нь дуулиан тарилаа. 
Үйл явдлын өрнөлийг харахад, Ерөнхий сайд уулзалтыг 09.00-11.00 цагийн хооронд зохион байгуулахыг тухайн өдрийн буюу 2014.07.31-ний 08.00 цагт АТГ-т мэдэгдсэн бололтой. Учир нь түүний албан бичиг 2014.07.31-нд хийгдсэн байгаа юм. Харин хариу нь мөн л энэ өдрийн огноотой гарсан бөгөөд уулзуулах боломжгүй тухай 09.00 цагаас өмнө гарсан байх нь. 
 

Posted in 2015.07. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхийг эргэсэн нь | Leave a Comment »

2014.07.31. Төв аймгийн урьдчилан хорин ангийн гадна эхлээд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сайд ирээд хэн нэгнийг хүлээж байна

Posted by Шинэ on 2014

1.Temuujin ireed huleej bna

Posted in 2015.07. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхийг эргэсэн нь | Leave a Comment »

Ерөнхий сайдын “хувийн зөвлөх” гэж өөрийгөө танилцуулсан залуу

Posted by Шинэ on 2014

3.Huviin tuslah ba busad  (2) 3.Huviin tuslah ba busad  (3) 4.Eronhii saidiin buuv (2)

Posted in 2015.07. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхийг эргэсэн нь | Leave a Comment »

Ерөнхий сайдын ба дагалдаж ирсэн бусад машинууд

Posted by Шинэ on 2014

2.Eronhii saidiin ba busad mashinuud (1) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (2) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (3) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (4) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (5) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (6) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (7) 2.Eronhii saidiin ba busad mashinuud (8)

Posted in 2015.07. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхийг эргэсэн нь | Leave a Comment »

2014.07.31 Ерөнхий сайдын машинаас буусан энэ эмэгтэй хэн бэ?

Posted by Шинэ on 2014

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль зөрчин байж зөвлөхтэйгээ уулзахаар очихдоо Х.Тэмүүжин сайдыг дагуулсан нь олны хэл амны бай болоод байгаа. Түүнийг дагалдсан хүмүүс дунд бас нэгэн анхаарал татах хүн байгааг гярхай сэтгүүлчид орхигдуулсан бололтой.

Зурагт байгаачлан 7529 УБК дугаартай энэ машинаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг буугаад цааш эргэн ногоон өнгийн байшин руу албаны хүмүүсийн хамт явсан юм. Saranzaya 1

Харин үүнээс 1,5 минутын дараахан Ерөнхий сайдын буусан энэхүү машины хаалганаас номин ногоон өнгийн цамцтай, дунд нуруутай энэ эмэгтэй бууж байгаа нь бичлэгт үлджээ.

Ерөнхий сайдтай мөр зэрэгцэн тухлан нэг кабинд хэн хамт сууж ирсэн байж таарах вэ? Saranzaya 3

Машинаас буусан даруйд юбканы хормойгоо засч, модны доор зогсч буй эмэгтэйтэй толгой дохин мэндэлж, түүний дэргэд байх эрхэмтэй гар барин мэндэлж байгаа нь харагдлаа.
Saranzaya 3aa Ахлах зөвлөх Л.Гансүхийн холбогдсон хэрэгт Ерөнхий сайдын охин А.Саранзаяа холбогдоод байгааг энэ дашрамд санах хэрэгтэй.  Өөрийнх нь  төрөсөн охин холбогдсон учраас Ерөнхий сайд сандарч, хууль зөрчиж, АТГ-ын мэдэгдлийг үл огоорон онцгой анхаарал хандуулан ийнхүү гардан оролцож буйг илтгэж байгаа юм биш үү. Saranzaya 3aaaa Saranzaya 4 Saranzaya 5a Saranzaya 6 Saranzaya 8

Posted in 2015.07. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхийг эргэсэн нь | Leave a Comment »

Хорин ангийн дарга Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг дагуулж авчрав

Posted by Шинэ on 2014

Gansuh garch irsen. jagsaal - 1

Posted in 2015.07. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхийг эргэсэн нь | Leave a Comment »

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гарч ирлээ.

Posted by Шинэ on 2014

temujin said uldeegeed garav (1) temujin said uldeegeed garav (2)

Posted in 2015.07. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхийг эргэсэн нь | Leave a Comment »

Энэ явдал Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд болжээ

Posted by Шинэ on 2014

Төв аймгийн ШШГАлба - 2

Posted in 2015.07. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхийг эргэсэн нь | Leave a Comment »

2014.07.31: Ерөнхий сайд Алтанхуяг Төв аймгийн хорих ангид очсон бичлэг

Posted by Шинэ on 2014

Posted in 2015.07. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхийг эргэсэн нь | Leave a Comment »

2013.11.21. МҮЭ-үүдийн холбооны хяналтын хорооны тайлан

Posted by Шинэ on 2013

Posted in #3. МҮЭ-үүдийн өмч хөрөнгө | Leave a Comment »

2012.05.16. Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол

Posted by Шинэ on 2012

Posted in #2. Санкт-Петербург төвийн эзэн хэн бэ? | Leave a Comment »

2012.03.28. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны магадлал

Posted by Шинэ on 2012

Posted in #2. Санкт-Петербург төвийн эзэн хэн бэ? | Leave a Comment »

2012.01.18. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр

Posted by Шинэ on 2012

Posted in #2. Санкт-Петербург төвийн эзэн хэн бэ? | Leave a Comment »

2008.07.01-ны 21.00 цагаас. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл.

Posted by Шинэ on 2008

Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяраас УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлагуудтай хийсэн Зөвлөлдөх уулзалт 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр болов.

Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нээж, удирдав.

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

Н.ЭНХБАЯР: Бид өнөөдөр үүссэн нөхцөл байдлын талаар та бүхний саналыг сонсъё, эндээс гарах гарц ямар байж болох вэ гэдэг дээр ойлголцъё гэсэн бодолтой. Ингээд та бүхний саналыг сонсъё.

Ц.ЭЛБЭГДОРЖ: За бидний саналыг хүлээж авсан Ерөнхийлөгчид баярлалаа. Бид УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бичиг хүргүүлсэн байгаа. Ерөнхийлөгчид мөн бичгээ хүргүүлсэн. Ерөнхийлөгчид мөн бичгээ хүргүүлсэн. Энэ бичиг сая албаны хүмүүс байгаагүй учраас яг тань дээр очоогүй байх гэж бодож байна. Ерөнхийлөгч өө, одоо энэ бичгийг албан ёсоор гардуулж өгье гэж бодож байна. Тэгээд бичгийн агуулга бол нэгдүгээрт, сонгууль булхайтай явагдсан. МАХН-ын зүгээс энэ булхайг толгойлж оролцож хийсэн гэж бид үзэж байгаа. Тийм учраас Сонгуулийн хороодод будлиантай байгаа, хэсэг бүр дээр будлиан гарсан гэж иргэд бүгдээрээ гомдол мэдүүлж байгаа. Хэсэг бүхэн дээр тооллого явуулах ёстой. Хэсэг бүхэн дээр тооллого явуулаад үнэхээр нэг хэсэг дээр нь сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байгаа бол сонгуулийг нийтэд нь дахин зарлах ёстой. Хоёр дахь агуулга бол энэ будлианыг хутгахад удирдан зохион байгуулсан, санаачилж оролцсон, саналын хуудсыг нэмж хэвлэсэн, сонгогчдын нэрсийн жагсаалтыг буруугаар будлиулж үйлдсэн, авлигын шинжтэй, албан тушаалын шинжтэй, зохион байгуулалтын шинжтэй үйлдлүүдийг Монгол Улсын Ерөнхий прокурор шалгах хэрэгтэй. Энэ нь Сонгуулийн хуульд байхаас гадна Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа гэмт үйлдлүүд гэж үзэж байгаа. Үүнийг нягталж шалгах хэрэгтэй. Гурав дахь асуудал бол УИХ-ын Сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барьдаг, энэ үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн зүгээс, энд хууль хэрэгжүүлдэг байгууллага Засгийн газрын зүгээс, мөн өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа УИХ-ын зүгээс хяналт тавих ёстой. Энэ дээр ажлын хэсэг гарах ёстой. Оролцсон бүх намууд, хэвлэл мэдээлэл, тэр оролцох ёстой төлөөллийг ороцуулаад энэ үйл ажиллагааг хийх хэрэгтэй. Тэгээд болохгүй бол Ерөнхийлөгч энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээр сонгуулийг дахин явуулах хэрэгтэй. Ийм л шаардлага тавьж байна. Бид энд ямар нэг хэлэлцээр хийх гээгүй. Бүх үйл ажиллагаа тайван болох ёстой. Иргэдийнхээ эсрэг бууны ам харуулах есгүй ээ. Өнөөдрийн эрх баригчид ийм юм хийх ёсгүй. Бид арван найман жил энэ ардчиллын замаар явж ирэхэд ийм үйлдэл болоогүй. Хүчирхийлэл гаргаж хэрхэвч болохгүй. МАХН-ын дарга мэдэгдэхдээ “Биднийг, Ардчилсан намыг турхирлаа” гэж мэдэгдсэн. Нэг бол үүнийгээ нотол, нэг бол няцаа. Хоёр дахь асуудал бол МАХН энэ байдалд хүргэсэн. Үүнийгээ нэг бол хүлээн зөвшөөр, үгүй бол зөвшөөрөхгүй гэдгээ хэл. Ийм л асуудал байна.

Н.ЭНХБАЯР: За Элбэгдорж даргын саналыг сонслоо. Улс төрийн нам, апиваа субьект, энэ сонгуульд оролцсон нэр дэвшигч нэг ч хүн байсан санал бодлоо илэрхийлж, МАХН-тай саналаа илэрхийлсэн нь сайн байна. Одоо Их Хурлын дарга хөдөөнөөс ирж амжаагүй учраас би УИХ-ын дэд даргыг урьсан байгаа. Мөн Ерөнхий сайд бас ирсэн. Саяын ярьсан зүйлтэй холбогдуулж саналаа ярихыг хүсч байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Энд хоёр намуудыг бид нар уриагүй шүү дээ.

Н.ЭНХБАЯР: Би Ерөнхийлөгчийн хувьд урьсан юм. Би УИХ-д суудалтай намуудын дарга нарыг та нарыг ч гэсэн бас ийм нөхцөл байдпаас гарах гарцын тухай санал бодпоо илэрхийлээч гэж бас урьсан юм. Үүнийг та бүхэн маань ойлгоорой гэж хүсэх байна.

Р.АМАРЖАРГАЛ: Өргөн бүрэлдэхүүнээрээ хуралдах байсан бол тохирч байгаад хуралдвал яасан юм?

Н.ЭНХБАЯР: Үгүй ээ, одоо асуудал нэгэнт ярьчихаад байхад бүгдээрээ бас…

Р.АМАРЖАРГАЛ: Бид зөвхөн тантай уулзъя гэж асуудал тавьсан шүү дээ. Түүнээс бусад намуудын дарга нартай уулзъя, байлцуул гэж асуудал тавиагүй.

С.ОЮУН: Бусад намын дарга нар ирэх үү, тийм ээ?

Р.АМАРЖАРГАЛ: Та хэрэв бусад бүх намын дарга нарыг цуглуулсан тийм уулзалт зарлаж байгаа бол дахиад зарла.

Н.ЭНХБАЯР: Яагаад ярьж болохгүй гэж. Нөхцөл байдал тийм болсон нь үнэн.

Р.АМАРЖАРГАЛ: Бид нар туүнд чинь ирэх үү, ирэхгүй юу гэдэг байна.

Н.ЭНХБАЯР: Одоо бусад намуудын дарга нар ороод, АН-ын дарга ирлээ, МАХН-ын дарга ирлээ. Уулзалтаа нээе.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Энэ бол Ардчилсан намын санаачилгаар болж байгаа уулзалт гэж ойлгож байгаа.

Н.ЭНХБАЯР: Тийм би бас тэгж ойлгож байгаа. Ардчилсан нам эхлээд санал тавьсан.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Бид бусад намыг уриагүй ээ.

М.ЭНХСАЙХАН: Болж байгаа явдал ганцхан Ардчилсан нам, Хувьсгалт намын асуудал биш шүү. Яахаараа ийм асуудлыг танай хоёр нам ярих гэдэг юм. Бид энэ улс оронд хамаагүй юм уу? Бидэнд хамаатайг, хамаагүй гэдгээ чи юугаар тайлбарлах юм бэ?

Н.ЭНХБАЯР: Бид тэгж маргалдахаа больё. Бүгдээрээ үүнийг ярилцъя.

М.ЭНХСАЙХАН: Өнөөдөр улс оронд болж байгаа энэ асуудал өдөр ирэх тутам бус цагаар хүндэрч болзошгүй.

Н.ЭНХБАЯР: Гарах гарцаа олъё. Адилхан олуулаа байя.

Р.АМАРЖАРГАЛ: Үгүй ээ, тэр чинь ном ёсоороо явах ёстой байхгүй юу.

Н.ЭНХБАЯР: Ном ямар хамаа байна аа.

Р.АМАРЖАРГАЛ: Бид нар танд албан ёсоор санал тавьсан шүү дээ.

Н.ЭНХБАЯР: Тэгээд би та нарыг хүндэтгээд урилаа шүү дээ.

Р.АМАРЖАРГАЛ: Тантай уулзаж ярья л гэсэн. Тэгээд хэрэв шаардлагатай бол би өргөн бүрэлдэхүүнээр хийнэ гэвэл тантай ярьж болно шүү дээ.

С.БАЯР: Ярилцах хүсэлтэй байна уу?. Би байр сууриа илэрхийлж болох уу?

Ц.ЭЛБЭГДОРЖ: Одоо хэрэггүй ээ. Бусад намууд энд ямар ч шаардлагагүй.

М.ЭНХСАЙХАН: Яагаад шаардлагагүй байдаг юм?

Ц.ЭЛБЭГДОРЖ: Үгүй тэгээд би уулзъя гэсэн. Би Ерөнхийлөгчид санал тавьсан.

М.ЭНХСАЙХАН: Хоёрхон намын уулзалт болж байна уу, тийм ээ?

Ц.ЭЛБЭГДОРЖ: Хэрэв ийм байдлаар Ерөнхийлөгчийн зохион байгуулалт дор болж байгаа бол бид нар оролцоход бэлэн.

Ардчилсан намын төлөөлөл хуралдааныг орхиж гарав.

С.БАЯР: Шууд дамжуулж байгаа телевиз байна уу?

-С1 дамжуулж байна.

С.БАЯР: Шууд дамжуулж байгаа юу, тэгээд яах вэ?

Н.ЭНХБАЯР: Одоо бүр гараад явчихаагүй дээр нь Ерөнхийлөгч ийм ажлыг зохион байгуулж байна, ахиад урьж байна гээд Долгоржав зөвлөх араас нь очоод Би нөхцөл байдал, Монгол Улсын хувь заяатай холбоотой учраас бусад улс төрийн хүчнүүдтэй байж асуудалд нухацтай хандаж, зөв зүйтэй гарц олъё гэж бодож байгаа юм. Манай Ардчилсан намын нөхдүүд тийм ухамсар байгаа гэж бодож байна. Намайг албан ёсоор урьж байгаа юм гэдгийг Зүмбэрэллхам зөвлөх бас гараад очоод баталгаажуулаад хэлээд өг. Одоо уурлаж ундууцдаг цаг биш ээ. Учирлаж ярьдаг цаг гээд бас хэлчих.
Ардчилсан намын төлөөлөл орж ирэв.

Н.ЭНХБАЯР: За Ардчилсан намынхан тийм санал тавьж байгаа юм байна. Хэсэв Ардчилсан намын санаачилгаар зөвхөн Ерөнхий сайд, УИХ-ын дарга байх юм байна, улс төрийн намуудын санаачилга маань өргөжөөд, Ерөнхийлөгчийн санаачилж байгаа уулзалт гэж байгаа бол бүгдээрээ гараад зэрэг орж ирье гэж байгаа юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: За сайн байцгаана уу?

Н.ЭНХБАЯР: За ингээд хүлээн авах уулзалтад хүрэлцэн ирсэн УИХ-д суудалтай намуудын удирдлагуудад талархлаа илэрхийье. МАХН, Үндэсний шинэ нам. Эх орон нам, Ардчилсан намын удирдлагууд ирсэн гэж би ойлгож байна. Мөн Ерөнхий сайд, УИХ-ын дарга хөдөө томилолтоор яваад одоо ирж байгаа учраас УИХ-ын дэд дарга урилгыг хүлээн авч уулзалтад бас оролцож байна. За ингээд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж зарим улс төрийн хүчин, нэр дэвшигчид сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж, сүүлийн үед хурцадмал байдал үүсч, бас эмх замбараагүй байдал дэгдэж, хууль бус үйл ажиллагаа явагдаж байна. Тийм учраас би төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд та бүхнийгээ урьж, энэ байдлаас яаж гарах вэ, хамгийн зөв, эе эвийг хичээсэн тэгэхдээ хуулийн дагуу явагдсан үйл ажиллагаа байж болох вэ гэдэг дээр та бүхнийхээ саналыг сонсъё гэж урьсан юм. Ингээд хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Та бүхнийхээ саналыг сонсъё.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Ахин давтаж хэлье. Түрүүнд Ерөнхийлөгчид хандаж бид хүсэлт тавьсан. Ер нь асуудлыг тайван замаар хуулийн дагуу шийдэх ёстой. Нэг талыг барьсан хүчирхийлэл гаргаж болохгүй ээ. Энэ үүднээс өнөөдөр манай ард түмнийг төлөөлж байгаа, дээр нь хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн удирдлагуудаа хамтдаа уулзъя гэж Ардчилсан намын зүгээс хүсэлт тавьсан. Тэгээд бидний тавьж байгаа шаардлага бол маш тодорхой байгаа. Нэгдүгээрт, энэ сонгуулийн будлиан гарсан явдлуудыг хэсэг, тойргууд дээр дахин тооллого явуулах хэрэгтэй. Дахин тооллого явуулаад, будлиан гарч байгаа нь тэртээ тэргүй одорхой байх. Будлиан гарсан гэдэг нь нотлогдоод, нэг хэсэг дээр тогтоогдсон тохиолдолд сонгуулийг дахин зарлах хэрэгтэй. Сонгуулийг дахин явуулах. Дээр нь энэ сонгуулийг будлиантуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүжүүлсэн, бүх зохион байгуулалттайгаар төрийн эрхийг авах гэж оролдсон, энэ үйл ажиллагаанд оролцсон нийт хүмүүсийг шалгах хэрэгтэй. Одоо Монголд хууль үйлчилдэг гэдгийг харуулах ёстой. Хууль үйлчилдэггүй ямар нэгэн албан тушаал байдаггүй юм гэдгийг харуулах ёстой. Би хувьдаа энэ сонгуулийг ард түмний дээд шийдвэр, Монголын ард түмэн сонгуульдаа гайхамшигтай идэвхтэйгээр оролцож, ардчиллыг дэмжсэн. Энэ санал гэнэт илбийн юм шиг өөрчлөгдсөн. Шөнийн 03 цагаас доошоо орж байсан бүх саналууд дээр өөр болсон. МАХН өнгөлж явна гэдэг мэдээлэл хийсэн. Энэ бол зохион байгуулалттай зүйл болсон гэж үзэж байгаа юм. Эхний таван хэсэг дээр одоо миний хажууд сууж сайгаа Амаржаргал 5 суманд манай Ховдод гурвуулаа гарч ирж байсан. 03 цагаас хойш бүгд алга болсон. Яг иймэрхүү байдлаар бүх газар ийм үйл ажиллагаа явагдсан. Зөвхөн Дархан-Уул аймаг Хонгор сум гэхэд 100 хувь Дархан-Уул аимгиин Засаг дарга, тэр Хонгор сумыг хариуцдаг нөхөр Хаянхярваагийн эсрэг санал өгсөн гэж иргэд мэдэгдэж байгаа. Тэгэхэд Хаянхярваа тэнд нэгээр гарч саигаа юм. Та нар булхай хийхдээ наад зах нь гурваар гаргаж болсонгүй юу? Хонгорыг хордуулсан, тэр ард түмнийг бүтэн жил доромжилсон. Дархан-Уул аимагт Ардчилсан намын 3 гишүүн эхний мэдээллээр эхэнд явж байсан. Бид энэ дээр тодорхой баримт факт маш олон байгаа. Бидэнд маш олон ирж байгаа. Манаи нэр дэвшигчдийн хүрээнд ирж байна. Нам дээр ирж байна. Бид энэ жагсаалтыг гаргаж байгаа. Бид энэ жагсаалтыг хуулийн дагуу гаргаж, бүх газраар нь шалгуулах шаардлага тавина. Сонгууль дахин яваад үр дүн гарсан ч гэсэн бид энэ шаардлагаа үргэлжлүүлэн тавьж, энэ сонгуульд юу болсон бэ, ямар үйлдэл хиисэн бэ гэдгийг ард түмэнд харуулна. Тэгэхээр энэ дээр Ерөнхийлөгчийн зүгээс, Ерөнхии саидын зүгээс, Засгийн газрын зүгээс энэ хууль хэрэгжүүлдэг байгууллага УИХ өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа энэ байгууллагууд идэвхтэй хяналт тавьж ажиллах ёстой. Энэ үйл ажиллагаа ил тод явах ёстой. МАХН-ын хувьд бид хоер зүйлийг хэлж байгаа. МАХН-ын дарга мэдэгдэхдээ “турхирсан” гэж мэдэгдсэн. Үүниигээ нотлохыг шаардаж байгаа. Хоёрт, МАХН өнөөгийн нөхцөл байдалд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнээс асуудал эхлэх байх гэж бодож байгаа. Тэгээд энэ нийтийн өмнө, хэвлэл мэдээллийн өмнө ярьж байгаа нь ямар учиртай юм бэ гэвэл хүмүүс гэртээ очиж, энэ бүх зүйлийг үзэж, энэ оронд асуудал ил тод, нээлттэй, ард түмний нүдэн дээр хуулийн дагуу шийдэгдэж болдог юм байна гэдгийг л хараг. Түүнээс биш гудамжинд ард түмнийхээ өөдөөс бууны ам харуулж буудах хэрэггүй ээ. Би өнөөдөр Сүхбаатарын талбайг 3 удаа ажиглалаа. Тэр буудуулсан хүмүүс нь надад хонгиогоо өөрсдөө авчирч өгч байна. Миний халаасанд одоо байна. Тархи нь хагарчихсан хүүхэд, хүүхдээ тэвэрсэн эмэгтэй, залуучууд зөндөө байна. Ийм байдалд хүргэхгүйгээр өглөөнөөс, өчигдрөөс энэ үйл ажиллагааг шууд уулзаад ярилцах боломж байсан. Энэ уулзалт нь нээлттэй байсан. Манай нам энэ мэдэгдлээ 12.00 цагт хийсэн. Үүнээс хойш харсан. Тэгээд болохгүй болохоор бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж бичиг өгсөн.

Ийм л зүйлийг хэлье.

Н.ЭНХБАЯР: За Баяр дарга?

С.БАЯР: За өнөөдөр болсон үйл явдпын талаар би 18.30 цагт сэтгүүлчдэд намын байрандаа мэдээлэл хийсэн. Бид 17.00 цагаас хэвлэлийн бага хурал хийж, үүсч байгаа нөхцөл байдал, Ардчилсан намаас болж өнгөрсөн сонгууль, одоо дуусаагүй байгаа Сонгуулийн ерөнхий хоооны ажлын талаар байр сууриа илэрхийлье гэж бодож байсан. Гэтэл байдал бидний төлөвлөж бодож байснаас огт өөрөөр эргэлээ. Би дөнгөж сая МАХН-ын байрнаас намын нарийн бичгийн дарга нар, удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ хамт хамгийн сүүлд гарч ирлээ. Яг одоогоор МАХН-ын байрны нэг, хоёр давхар шатаж байна. Тийшээ гал унтраах машинууд очих бололцоо, боломж муу байна. Ойрхи зэргэлдээ гудамжуудад олон хүн овоорсон шаваарсан байгаа учраас аюулгүй байдлыг хангах үүднээс тэр машинуудыг оруулах бүхий л арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар авч байна. Би ямар ч байсан намын даргын хувьд Хувьсгалт намын байрнаасаа хамгийн сүүлд гарч ирлээ. Тэнд үлдсэн хүн байхгүй байх. Хэрэв тэнд шатаж дууслаа гэхэд эд хогшил ч өнгөрч, эрдэнэт хүний амь нас хохирохгүй байх талаас бүхий д арга хэмжээг аваач ээ гэдгийг тэнд байгаа хүмүүсээс хүссэн. Байр бүрмөсөн суларлаа гэхэд нь би сая гарч ирлээ. Намын даргын хувьд, Ерөнхий сайдын хувьд би болж өнгөрсөн сонгуулийн талаар байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр хүчээр шийдвэрлэх ийм оролдлого гарч байгаад би маш их харамсаж байна. ийм оролдлогыг турхирахад өнөөдөр өдөр энэ сонгуульд оролцсон улс төрийн намын нэгэн дарга хийсэн мэдэгдэл нь олныг турхирсан үйлдэл боллоо гэж дүгнэж байгаа. Намын байранд би жагсаал цуглаан хийх эхний мөчөөс нь саяыг хүртэл байлаа. Би өөрөө ажиглалаа. Бусад хүмүүс ч ажиглалаа. Энэ бол зохион байгуулалттай хийж байгаа ийм үйлдэл. Монголын түүхэнд иймэрхүү юм урьд өмнө нь гарч байсангүй. Улс төрийн сонгуульд оролцсон улс төрийн намын нэг байрыг сонгуулийн үр дүнгээс болж галдан шатааж байна гэдэг бол Монголын ардчилалд аюул занал учирч байна гэж би хувьдаа үзэж байна. Сонгуулийн санал хураалтын албан ёсны дүн хараахан гараагүй байна. Гарах ёстой, гарах бүхий л бололцоог олгох учиртай гэж би үзэж байгаа. Сонгуулийн сурталчилгааны үед, санал хураалтын үед, санал тоолох үед олон зөрчил гарсан тухай мэдээлэл надад бас байна. Нэлээд хэсгийн мэдээлэл нь баримтжсан байна. Зөвхөн Улаанбаатарт биш, хөдөө орон нутагт ч гэсэн ийм зүйл байж таарахгүй гэж үзэж байгаа. Монголын төрийн сонгууль Монгол төрийн хууль тогтоомжийн дагуу явах ёстой. Гарсан үр дүнд сэтгэл дүүрэн байж болно, сэтгэл дундуур байж болно. Ийм хүчирхийллийн аргаар шийдэж байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд энэ асуудлыг өнөөдөр ярих болж байна гэж би хувьдаа ойлгож байна. МАХН-ын хувьд үүсч байгаа нөхцөл байдал, ялангуяа манай намын удирдах дээд байгууллага-Сонгуулийн төв комисс байрлаж үйл ажиллагаагаа явуулж байсан байрандаа байх бололцоогүй болж, хүмүүсээ эсэн мэнд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах хүртлээ ингэж доройтож байна гэдэгт би туйлаас харамсаж байна аа, харамсаж байна. Нөгөөтэйгүүр би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, монгол түмнийхээ амгалан тайван байдлыг хангах бүхий л шаардлагатай арга хэмжээ авах ёстой. Харамсалтай нь өнөөдөр яг одоогийн байдлаар 30 орчим төрийн цагдаа гэмтсэн байдалтайгаар байж байна. Бид болсон зүйлийг нэлээд баримтжуулсан. Ямар хүмүүс, ямар машинаас, ямар удирдамж өгч, тэр хүмүүсийг турхирч дайрч байсан энэ бүх зүйл дүрс бичлэгийн хальснаа үлдсэн. Нэртэй, хаягтай тэр хүмүүс тогтоогдох болов уу гэж бодож байна. Ингээд сонгуулийн сурталчилгаа, санал хураалт, тооллого, сонгуулийн дараахь энэ үйл явдлыг Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж, зөрчил гаргасан хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх учиртай гэж бодож байна. Элбэгдорж дарга сонгуулийн тойрог, хэсгүүд дээр зөрчил гарсан тухай ярьж байна. үүнийг шалгах, нягтлах ёстой. Бүр юмыг хуулийн дагуу болгох ёстой. Шаардлагатай гэж үзэж байгаа бол зарим хэсэг дээр дахин санал хураалт явуулахад ч буруу гэх газаргүй гэж үзэж байгаа. Өнөөдөр удирдах зөвлөл хэлэлцэж, энэ асуудалд байр сууриа маш тодорхой илэрхийлж байгаа. Шийдвэр гаргах эрх бүхий байгууллага “байдал ийм болжээ, дахин сонгууль явуулах шаардлагатай” гэж үзвэл МАХН дахин сонгуулиас эмээх зүйл алга. Монгол түмэн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж чадах ийм чадвартай байсаар ирсэн ард түмэн, энэ чадвараа өнөөдөр ч гэсэн хадгалж байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ: За би нэг зүйлийг хэлье.

Н.ЭНХБАЯР: За Элбэгдорж дарга?

Ц.ЭЛБЭГДОРЖ: Сонгуулийн дүн дуусаагүй, зарлагдаагүй байхад би сая дурдсан. 29-ний 03.30 цагт МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Отгонбаяр мэдэгдэл хийсэн байгаа. Ард түмэн мэдэж байгаа. 30-ны үдээс хойш МАХН-ын дарга өөрөө цэцэг авч ард түмний өмнө зогсож, ийм үр дүн гарлаа, өнгөлж явна гэдгээ мэдэгдэж, мөн энэ үйлдпийг хийсэн. Ардчилсан намын даргын хувьд өнөөдөр 07 сарын 1-нд 12.00 цагт хурал зарласан. Би өнөөдрийн энэ байдалд хүрсэн явдалд харамсаж байгаа. 1990 онд сонгууль хийсэн. 1992, 1996, 2000, 2004 онд сонгууль хийсэн. 1992 онд хийхэд ардчилсан хүчин тавхан суудалтай, бүр зүйлээ алдаж байсан. Тэгэхэд ард түмэн тэр үеийн эрх баригчдын өмнө ийм зүйл хийгээгүй. Тэр үеийн эрх баригчид харьцангуй шударга байсан. Харьцангуй ирээдүйгээ боддог байсан. 2000 онд Ардчилсан нам ганцхан суудал аваад бүх зуйлээ алдаж байсан. Тэгэхэд бас ийм зүйл гараагүй. Ард түмэн бол хангалттай хүлээсэн шүү, хангалттай харсан. 1996 оны сонгуулиас хойшоо болсон сонгуулиудад байнгын булхай орж байсан. Бид үүнийг байнга ярьдаг, хэлдэг. үүнийг тал талаасаа засъя гэж ажилласан. Өнөөдрийн МАХН-ын удирдлага, Ерөнхий сайдын нүүрэн дээр ийм байдалд хүрч байгаад харамсаж байна. Баримтжуулж байгаа тухай ярьж байна. Одоо тэр баримтуудаа хэлэх ёстой шүү дээ. Бусад оронд үйлдэгдсэн, харамсалтай үр дагаварт хүрсэн тийм туршлага, загваруудыг Монголд давтаж болохгүй ээ. Тэнд ийм баримт байна, тэнд хэдэн хүн ингэлээ, ингэж хоёр, гурав хоног харуулж байгаад эргүүлээд ард түмний эсрэг хүчирхийлэл үйлддэг, эрх чөлөөт байдлыг нь дардаг ийм байдал дэлхийгээр нэг гарсан юм. Үүнийг монголчууд сайн мэднэ. Энэ зүйл давтагдах ёсгүй. Ийм юманд хүргэхгүйгээр бид нар эрт өглөөнөөс авахуулаад хоёр талаасаа уулзах боломж байсан. Би бол нэр устайгаар хэлсэн нь дээр болов уу гэж бодож байгаа. Нэгэн намын дарга зохион байгуулалттай хийж байгаа, энд нэг намын дарга зохион байгуулаад ард түмэн хөдөлдөг байсан тэр үе өнгөрсөн шүү дээ. Ард түмэн хулгайлагдсан эрхээ хамгаалан босч байна. Дуу хоолойгоо хүргэх гэж ирж байгаа. Энд зохион байгуулсан зүйл байхгүй. Дээр нь Сүхбаатарын талбайд ажиллаж, тэнд хүмүүсийг ухуулж, хуулийн дагуу явах ёстой. Би дахиад үндэсний телевизээр мэдэгдэл хийсэн. Тайван замаар хийгдэх ёстой, яриа хэлэлцээнд оръё, ярилцъя гэсэн ийм л зүйлийг хэлсэн. Одоо аль нэг нам зохион байгуулахаар, хэн нэгэн хүн зохион байгуулахаар ард түмэн ингэж эсэргүүцлээ илэрхийлдэг гэдэг тэр хуучин ойлголтоо хаясан байна. Одоо энэ ардчилал бол ард түмний өмч болчихжээ. Энэ ардчилсан сонголтууд ард түмний шийдвэр болсон. Тэдний шийдчихсэн шийдвэр яагаад буруу гарав? Эцэст нь тэдний шийдчихсэн шийдвэр ямар байдалтай байна вэ?. Бид ийм хүмүүсийг сонгоогүй юм аа, бид өөр улс төрийн хүчин, өөр хүмүүст саналаа өгсөн гэдгээ бүгд хэлж байгаа юм. Одоо энэ биднийг телевизээр хараад сууж байгаа, радио сонсож байгаа бүх хүмүүс үүнийг ойлгож байгаа. Ийм л байдалтай байсан. Түүнээс биш аль нэг нам зохион байгуулаад, аль нэг хүн үг хэлэнгүүт босдог, явдаг, тэмцдэг тийм ард түмэн байхаа больсон. Би үнэхээр өөрсдийн эрхээ хамгаалж байгаа. Өөрсдийн ардчиллын төлөө сонголтоо хийж байгаа. Энэ хулгайлагдсан буруу сонголт боллоо гэдгийг хэлж байгаа. Зүгээр нэг эрх баригчдын, аль нэг намын, хэн нэгэн том албан тушаалтны дур зоргоор, сүрдүүлгээр асуудал явахаа больсон нь Монголын ардчиллын хамгийн том ололт. Энэ ололтыг хадгалахын төлөө явна.

Н.ЭНХБАЯР: За Цолмон дарга, Оюун дарга, мөн Чулуунбаатар дарга та бүхэн маань нөхцөл байдалтай холбогдуулж саналаа хэлээч. Энэ байдлаас яаж гарах вэ, хамгийн зөв, хамгийн хурцадмал биш, хуулийн дагуу гарах гарцыг л хамтаараа хайж олох хэрэгтэй. Тийм бололцоо байгаа. Та бүхнийхээ саналыг сонсъё. За Эх орон намын ерөнхий нарийн бичгийн дарга Чулуунбаатар.

Н.ЧУЛУУНБААТАР: Ингэхээр ард түмний саналыг луйвардсан уу гэвэл луйвардсан. Сонгогчдын саналыг хулгайлсан уу гэвэл хулгайлсан. Энэ бол яах аргагүй үнэн. Үнэхээрийн төрийн эрхийг хууль бусаар авч байгаа гэвэл авч байгаа. Энэ бол том гэмт хэрэг. Ер нь “баян ходоод”-д давхиж явсан даага шөнийн 03 цагт гэнэт допинг хэрэглэсэн юм шиг хурдлаад явдаг далавчтай л биш бол энэ боломжгүй зүйл. Энд хийж чадсан. Үүнийг бид бүгдээрээ харж байсан. Тийм учраас Эх орон намын хувьд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улс төрийн бусад хүчнүүдтэй нэгдмэл байр суурьтай байгаа. Ер нь энэ саналыг дахин тоолно гэдэг бол утгагүй асуудал. Тэртээ тэргүй түүнийг чинь зарим нь лац ломбыг нь аваад сольчихсон байна. Тиймээс ингэж бид өөрсдийгөө хуураад яах вэ. Ерөөсөө л дахин сонгуулийг яаралтай зарлах хэрэгтэй байна. Сонгуулийн өрөнхий хороог бүрэлдэхүүнээр нь өөрчлөх хэрэгтэй. Тойрог хэсгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчлөх, хэсгийн хороодод хорооны дарга нарыг оруулдгийг бүрэн зогсоох ёстой. Ийм асуудлуудыг нэн даруй шийдээд, энэ сонгуулийг дахин зарлахгүй бол магадгүй Киргиз, Украйны байдал шиг ийм байдлыг МАХН өөрсдөө хийчих гэж хэлмээр байна. Үнэхээрийн энэ ард түмний давалгааг бид яаж ч сүрдүүлээд, яаж ч дарах гээд нэмэргүй юм. Тийм учраас гарах гарцаа одоо ярих нь зөв байх. Дахин сонгууль хийхээс өөр арга байхгүй. Тэгэхдээ дахин луйвар хийх бүх боломжийг хаах ёстой.

Н.ЭНХБАЯР: За Оюун дарга?


С.ОЮУН: 
Асуудлыг ямар ч байсан хүчирхийллийн бус аргаар, хамгийн түрүүнд улс төрийн намуудын дарга нар, хөдөлгөөнүүд энэ хүчирхийлж байгаа байдлыг даруй таслан зогсоож, тэгээд дараа нь ямар шийдэл байна, луйвардсан гэж байгаа бол тэр дээрээ үндэслэлээ гаргаад, дахиж тоолох юм уу, эсвэл ийм ийм үндэслэл байгаа учраас гээд тодорхой санал болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, ер нь бид эв зүйгээр асуудлыг шийдэх ёстой. Хүчирхийллээр юу ч хийх ёсгүй. Тийм учраас хамгийн түрүүнд өөрсдийн дэмжиж байсан хүмүүс тэр цуглаан жагсаалд оролцоод тэгээд бусдыш уриалаад байгааг зогсоох хэрэгтэй шүү дээ. Дараа нь бил нар сууж байгаад юу нь болсон, юу нь болоогүй байна, юу нь хуулийн дагуу, юу нь хуулийн бус аргаар хийгдсэн, ямар луйвар байсан, ямар үндэстэй гомдол маргаан байгаа юм, үүнийгээ нэгд нэгэнгүй хууль эрх зүйт төрийн түмнийхээ дагуу л явах ёстой. Тэгж л явдаг шүү дээ.

Н.ЭНХБАЯР: За Цолмон дарга.

Ц.Цолмон: За улс оронд хүндрэлтэй асуудал үүсээд байна. Энэ нөхцөлд Ерөнхийлөгч бас намын удирдлагуудтай уулзаж байгаад талархаж байна. Цаг үеэ олж байна гэж бодож байна. Тэгэхээр олон тойрог дээр олон янзын зөрчил гарсан. Үүнийг бол МАХН хүлээн зөвшөөрч байгаа, Ардчилсан нам ч зөвшөөрч байгаа, бид нар ч бас зөвшөөрч байгаа. Тэгэхээр энэ ажлыг бас ганц сонгуулийн тойргийн хороод дээр сүүлийн хэдэн жил сонгууль явуулж байгаа, тэгэхдээ дандаа будлиантуулдаг ийм мэргэжлийн нэг давхарга үүссэн гэдгийг цөмөөрөө хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байна. Тэгэхээр ийм бүрэлдэхүүнтэй, ер нь бид нар Сонгуулийн хороог тэнцвэртэй бүрэлдэхүүнтэй байгуулах ёстой гэж эхнээс нь тавьж байсан. Тэндээс гол асуудал эхэлсэн байх гэж бодож байна. Хоёр нам л давамгайлбал бүх юм сайхан болно гэсэн буруу ойлголтоор явсан. Үүнээс бүх юм болсон. Тэгээд иймэрхүү бүрэлдэхүүнтэй сонгуулийн хороод сонгуулийг зохион байгуулж чадаагүй. Үүнийг цөмөөрөө хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөд үндэслэл муутай байгаа юм. Тэгээд бид нар дахин сонгууль явуулъя гэсэн санал яригдаж байна, дахиж тоолъё гэсэн санал яригдаж байна. Бид нар санал хураалтыг дахин явуулах зүйтэй юм. Тэгж байж энэ байдал засрах болов уу гэсэн бодолтой байгаа. Үүнийг манай намын байр суурь гэдгээр хэлье.

Н.ЭНХБАЯР: За Баяр дарга нэмж хэлэх зүйл бий юу?

С.Баяр: Үүсч байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж тодорхой Зөвлөмж гаргах нь зүйтэй болов уу гэж санаж байна. Өнөөдөр сонгуулийн үр дүнгийн тухай биш, өнөөдөр хүний амь нас, эрүүл мэнд хохирохгүй байх, энэ талбай дээр байгаа олон хүмүүс дотор согтуу хөлчүү хүмүүс зөндөө байна. Хүчний байгууллагуудын авсан, манай намын байр дотроос авсан зурагт хүмүүс зохион байгуулалттайгаар архи уулгаж байгаа байдалд хүргэж байгаа юмнууд бичигдсэн. Давын өмнө энэ талбайд болж байгаа МАХН-ын байр нэг, хоёрдугаар давхар нь шатаад тийшээ очъё гэхээр одоогийн байдлаар бульдозер авчирчихаад цагдаа нарыг оруулахгүй байна. Ийм байдалтай байхад бид сонгуулийг яах вэ гэдэг асуудал дэндүү харамсалтай байна. Нэгд, юуны өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ард иргэдийнхээ амгалан байдлыг хангах арга хэмжээг даруй авах ёстой гэж бодож байна. Нөгөө нэг арга хэмжээ бол сонгуультай холбоотой хоёр зөрчил байгаа гэж үзэж байгаа бол зөрчил болгоныг нэрлэх ёстой. Түүний дараа одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа УИХ хуралдаж, шаардлагатай гэж үзвэлхуулийн дагуу шийдвэрүүдийг гаргах учиртай гэж бодож байна. Өнөөдөр Монгол Улсын хөгжил дэвшил, цаашдаа явж байсан ардчиллынхаа замаар явах уу, аль эсвэл танхай балмад, атгаг санаандаа хөтлөгдсөн ийм хохирогчдын төлөвлөгөөгөөр явах уу гэдэг асуудал шийдэгдэж байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Намын байраа шатаалгачихаад, улс төрийн сонгуульд оролцоод, урьдчилсан байдпаар ард түмнийхээ итгэлийг хүлээсэн гэсэн мэдээ авсныхаа төлөө МАХН хохирох учиргүй. Үүнийг манай намын гишүүд дэмжигчид ч хэлэх байх. Энэ сонгуульд оролцсон олон зуун мянган Монголын шударга иргэд зөвшөөрөхгүй байх гэж би бодож байна. Галдан шатаачихаад одоо дахин сонгууль хийе гэдэг бол монгол хүн үүнийг зөвшөөрөхгүй байх. Юуны өмнө тэр гал түймрээ унтраах хэрэгтэй байна. Энэ ард иргэдийг амгалан тайван байлгамаар байна. Хүний амь нас хохирохгүй байх бүхий л алхамуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Түүний дараа сонгуулиа яах вэ гэдэг асуудлаа ярья. Дахин сонгууль хийхэд МАХН айгаад байх зүйл огт байхгүй.

Н.ЭНХБАЯР: Идэвхтэн дарга, УИХ-ын гишүүдийн ирц ямар байгаа вэ?

Д.ИДЭВХТЭН: УИХ-ын гишүүдийн ирц сая бид нар ирц гаргаж байна. Одоо Улаанбаатарт 22 хүн байна, бусад нь замд явцгааж байна. Түргэн ирүүлэх боломж юу байна вэ гэдгийг үзэж байна.

Н.ЭНХБАЯР: Маргааш гэхэд ерөнхийдөө 39-өөс дээш болчих байх.

Д.ИДЭВХТЭН: Тийм болчих байх.

 С.БАЯР: Уучлаарай Ерөнхийлөгч өө, би санаагаа гүйцээгээд хэлчихье.

Н.ЭНХБАЯР: Аан за.

С.БАЯР: Өнөөдөр ямар арга хэмжээ авахыг төр, засгийн тодорхой асуудал хариуцсан хүмүүсийг та цуглуулж санал гомдпыг авах нь зүйтэй гэж бодож байна. Өнөөдөр Монголд урьд өмнө үүсч байгаагүй нөхцөл байдал үүссэн учраас та Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд хуулиар олгогдсон эрхээ эдэлж, магадгүй онц байдал зарлах хүртэл арга хэмжээ авах шаардлагад тулж ирээд байгна гэж би Ерөнхий сайдын хувьд үзэж байна. Олны өмнө УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлагын өмнө танд санал тавьж байна.

Н.ЭНХБАЯР: За Идэвхтэн дарга.

Д.ИДЭВХТЭН: Тэгэхээр нийгэмд эмх замбараагүй байдал бий боллоо л доо. Намынхаа байрыг шатаагаад, төрийн албан хаагчдыг зодож гэмтээгээд, гуч дөчин хүнийг эмнэлэгт хүргээд байгаа энэ үйлдэл өөрөө ардчилсан үзэл биш л дээ. Энэ бол ардчиллын эсрэг хүчирхийллийг хэрэглэж байга ноцтой алдаа. Үүнийг санаачилсан, зохион байгуулсан, удирдсан хүн энэ үйлдлийг таслан зогсоох талаар нийгэмд мэдээлэл хийх, болиоч ээ гэдгийг уриалах хэрэгтэй. Ингээд зогсоох, нийгэмд амгалан тайван байдпыг тогтоохыг уриалмаар байна, өөрсдөө оролцмоор байна. За ингээд болихгүй бол Ерөнхийлөгч энэ үймэээнд оролцож байгаа хүмүүсийг сануулах, уриалах ийм арга хэмжээ “Онц байдлын тухай хууль”-д бас байгаа юм билээ. “12 цагийн дотор энэ үйлдлээ зогсоогооч” гэж уриалдаг, хугацаа зааж өгдөг хуульд бичээстэй байдаг. Тэр хугацаандаа нам тайван байдал, амгалан тайван байдлыг сэргээх, тогтоох талаар аль аль тал нь ажиллах ёстой гэж би хувьдаа бодож байна. Болохгүй бол дараа нь бид ахиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр онц байдлын тухай ярих үед нь ярих ийм шаардлагууд байгаа.

Н.ЭНХБАЯР: За их баярлалаа. Амаржаргал дарга.

Р.АМАРЖАРГАЛ: Энэ хүмүүс ер нь юу шаардаад байгаа юм? Би өнөөдөр дөнгөж нисч ирээд, онгоцноос буучихаад гэртээ ороод усанд орчихоод телевизор асаасан чинь ийм юм болж байсан. Тэгээд л талбай дээр дарга бид нар хаа байна гэж хүрч ирээд ийм юм харж байна. Чухам юу шаардаад байгаа юм, яагаад ингээд байгаа юм?

Н.ЭНХБАЯР: Бидний өнөөдөр хэлэлцэх асуудал тодорхой…

Б.БАТБААТАР: Сонгууль шударга бус хуйвалдаантай, хууль бус аргаар явагдсан гэдгийг өөрсдийнхөө сонголтыг хамгаалж МАХН-ын байрны өмнө очиж зөвхөн шаардпага хүргүүлэх гэсэн юм. Гэтэл хувьсгалт намын нөхдүүд өөрсдөө дотроосоо өөрийнхөө байрыг шатаачихаад гэм зэмгүй, өөрсдийн өгсөн сонголт, Ардчилсан намыг дэмжсэн дэмжигчдийг галдан шатаасан мэтээр ярьж байгаа нь шударга бус юм.

Ё.ОТГОНБАЯР: МАХН-ын байрыг биднийг шатаасан гэж байгаа бол та нар том эндүүрч байна. Бидний хийсэн бичлэг, баримт байгаа. Та нөхөд шаардлага хүргүүлэх гэж ирсэн ч юм биш, зохион байгуулалттай гэмт үйл ажиллагаа гэж үзэж байна.

Н.ЭНХБАЯР: Хувьсгалт намын нөхдийг өөрсдөө гал тавьсан гэж яриад байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

Ё.ОТГОНБАЯР: МАХН-ын удирдах зөвлөл намынхаа байранд хуралдан хуралдаан завсарлах гэсэн боловч би дотроос гарч чадаагүй ээ. Биднийг тэнд байхад утаа тавьсан. Сүүлдээ МАХН-ын 1, 2 дугаар давхар шатаж эхэлсэн. Том том чулуунууд ч цонхоор лож ирсэн. Намынхаа байрыг шатаалгачихаад улс төрийн сонгуульд оролцоод, ард түмнийхээ итгэлийг хүлээснийхээ хариуд МАХН хохирох учиргүй. Тэд зохион байгуулалттайгаар галдан шатаасан.

Б.БАТБААТАР: Та нар өөрсдөө шатаасан шүү дээ.

С.БАЯР: Тийм байж таарахгүй. Намын удирдах зөвлөл хуралдаад хурал завсарлаад гарах гэсэн боловч тэнд боогдоод гарч чадаагүй. Ингээд бид бичлэг хийсэн байгаа. Бидэнд баримт байгаа. Юу гэж МАХН-ынхаа байрыг өөрсдөө шатааж байдаг юм бэ? Эрүүл ухаантай юм яриач.

Б.БАТБААТАР: Ардчиллыг дэмжсэн ард иргэдийнхээ сонгосон сонголтыг будлиантуулсан гол буруутан тань МАХН. Өөрсдийнхөө байрыг шатаачихаад олон түмнээр өрөвдүүлж, ардчиллын нэрийг гутаахыг оролдож байна. Бидэнд ч гэсэн гэрч бий.

С.БАЯР: Юуны өмнө гал түймрээ унтраах шаардпагатай байна. Галын машин, онцгой байдлын аврагчдыг оруулахгүй байна. Энэ чинь нийгэмд үүсээд байгаа өнөөдрийн энэ хүчирхийллийг таслан зогсоох талаар бид хамтарч ажиллах ёстой.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Ерөнхийлөгч өө, нэгд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээр сонгуулийг дахин явуулах хэрэгтэй. Өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа байдал ч ийм шаардлага тавьж байгаа, бид ч ийм шаардпага тавьж байна. Бид энд ямар нэгэн хэлэлцээр хийх гээгүй шүү. Бид 18 жил ардчиллын замаар явж ирэхэд ийм үйлдэл гараагүй. Хоёрдугаарт, хууль үйлчилдэггүй ямар нэгэн албан тушаалтан байдаггүй. Жирийн иргэдийнхээ өмнөөс бууны ам гаргах эрхгүй. Өнөөдрийн энэ байдалд МАХН хүргэсэн. Яагаад хүчний байгууллагуудыг ашиглаад байна, яагаад жирийн иргэдийнхээ өмнөөс буудаад байна. Би гэрчтэй, баримттай ярьж байгаа шүү. Буудсан хонгио чинь миний халаасанд байна. МАХН- ын будлиантуулсан сонгуулийн золиосонд хүүхэд залуучууд өртөж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж бичиг өгсөн байгаа. Бичгийнхээ хариуг дахин шаардъя. Жирийн иргэн, ард түмнийхээ хүч хэрэглэж байгааг зогсоогооч.

Н.ЭНХБАЯР: УИХ-д суудалтай улс төрийн намын төлөөлөлтэй, та бүхэнтэй уулзаж байгаагийн гол зорилго бол үүссэн үр дагаврыг арилгах, хүн ам нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор иргэдийг аливаа хууль бус үйл ажиллагаанд уриалан ДУУДахгүй, нийгмийн болон иргэдийн амар амгалан байдлыг алдагдуулахгүй, хууль ёс, дэг журмыг сахин мөрдөхийг гишүүд, дэмжигчидцээ уриалан сонгуулийн талаархи аливаа маргаантай асуудлыг холбогдох байгууллагуудад өгч шалгуулах замаар зохицуулах, улс төрийн зөв шийдэл гаргах арга замыг хамтран эрэлхийлж ажиллахыг улс төрийн намууддаа уриалж, үүссэн нөхцөл байдлаас гарах гарцыг цаашид хамтран уулзаж гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингээд дараагийн уулзалт хийхэд бэлэн гэж талууд тохирсноор энэ удаагийн уулзалт 21 цаг 48 минутад өндөрлөв.

Энэ өдрийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр, УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэн нар оролцов.

Энэ удаагийн уулзалтанд улс төрийн намуудаас:

1. Ё.Отгонбаяр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

2. Ц.Элбэгдорж Ардчилсан намын дарга

3. Б.Батбаатар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн

4. Б.Мөнхтуяа УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүн

5. Н.Ганбат Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүн

6. Р.Амаржаргал УИХ-ын гишүүн, Ардчилсан намын удирдах Зөвлөлийн гишүүн

7. Н.Уламбаяр Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүн

8. С.Оюун УИХ-ын гишүүн, Иргэний Зориг намын дарга

9. Н.Чулуунбаатар Эх орон намын удирдах зөвлөлийн гишүүн

10. Ц.Цолмон Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний Шинэ намын даргын үүрэг гүйцэтгэгч

11. М.Энхсайхан ҮШН-ын удирдах зөвлөлийн гишүүн

12. Б.Цогтгэрэл ҮШН-ын ерөнхий нарийн бичгийн дарга

Мөн дараах хүмүүс байлцав. Үүнд:

1. Я.Долгоржав Ерөнхийлөгчийн тамгын газрын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх

2. Д.Зүмбэрэллхам Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх

3. З.Түмэнжаргал Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх

4. Ц.Мөнх-Оргил Хууль зүй, Дотоод хэргийн сайд

5. Д.Жаргалсайхан ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга

Н.Түвшин

Posted in 2008.07.01-04-ны хэрэг явдал | Leave a Comment »

Ажлын хэсгийн дүгнэлт, тайлангууд

Posted by Шинэ on 2008

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ЗОРИЛГО, УДИРДАМЖ

Монгол Улсын Их Хур­лын дарга Д.Дэм­бэрэл 2009 оны дол­ду­гаар сарын 24-ний өдөр 126 дугаар захирамж гар­гаж УИХ-ын ажлын хэс­гийг байгуулсан билээ.

УИХ-ын гишүүн, Тө­рийн бай­гуулалтын байн­гын хорооны дарга Ө.Энх­түвшингээр ах­луулсан энэхүү ажлын хэсгийн гол зорилго нь 2008 оны долдугаар са­рын 1-ний өдөр Монгол Улсад онц бай­дал тог­тооход хүргэсэн үед нийг­мийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгуул­лагууд хэрхэн ажил­ла­сан, тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэ­лэлт, дүгнэлт өгөхөд чиг­лэж байсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын найман гишүүн, Хүний эрхийн үн­дэсний комиссын дарга, Мон­го­лын өмгөөлөгчдийн хол­бооны ерөн­хий­лөгч, УИХ-ын Тамгын газ­рын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын болон байн­гын хорооны зөвлөхүүд зэрэг 14 хүн орж ажиллалаа.

Уг захирамжаар аж­лын хэсгийн удир­дам­жийг баталсан бөгөөд түүнд Монгол Улсын Зэв­сэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий га­зар, Хил хамгаалах ерөн­хий газар, Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх ерөн­хий газар, Онцгой байд­лын ерөнхий газар, Таг­нуу­лын ерөнхий газар гэсэн нийгмийн дэг журам сахиулах болон онцгой нөхцөлд ажиллах чиг үүрэг бүхий зургаан бай­гууллагыг хамруулахаар заасан болно. УИХ-ын даргын уг захирамж нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн (цаашдаа ҮАБЗ гэж товчилъё) 2008 оны долдугаар сарын 05-ны өдрийн 17/18 дугаартай зөвлөмжийг үндэс­лэж гар­чээ.

Тэрхүү шийдвэрээр Улсын Их Хуралд зөвлөмж болгохдоо “Онц байдал тогтооход хүргэсэн ний­тийн эмх замбараагүй байдлын үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх өргөн төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж ажиллуулах” гэжээ.

Журмаа хэрхэн хангаж ажил­ласан зэвсэг, галт хэрэгсэл, хүчтэй үйлчлэх химийн хорт бодит бодис, согтууруулах ундааны зүйл худал­дах тараахыг хориглосон онц байд­лын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх талаар хүлээсэн үүр­гээ хэрхэн биелүүлсэн дээрх бай­гууллагуудад тухайн үед шаард­лагатай тоног төхөөрөмж, тусгай хэрэгслийн хангалт, үүргээ гүй­цэтгэх нөхцөл бололцоо хэр бай­сан хууль тогтоомжоор зөвшөө­рөгдсөн тусгай хэрэгсэл ашиглах эрх үүргийг эдлэхдээ хуулийн хү­рээнд тогтоосон дүрэм журмыг хэрхэн хэрэгжүүлсэн онц байдлын үед галт зэвсэг тусгай хэрэгсэл хэрэглэхдээ хууль зөрчсөн, эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, иргэний эрх, эрх чөлөөний баталгааг зөрч­сөн цагдаагийн ба цэргийн албан хаагч, төрийн бусад ажилтнууд бий эсэх, тэдгээрт хариуцлага хүлээл­гэсэн эсэх зэрэг асуудалтай танил­цаж үнэлэлт дүгнэлт өгөхийг үүрэг болгосон юм.

ХОЁР. УДИРДАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН АРГА, ХЭЛБЭР

Энэ хугацаанд ажлын хэсэг нийтдээ 12 удаа хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын алба ха­шиж асан Н.Энхбаяр, Д.Лүн­дээ­жанцан, С.Баяр мөн дээр дурдсан зургаан байгууллагыг эдүгээ тол­гойлж байгаа болон өмнө толгойлж байсан албан тушаалтнууд, тэд­гээ­рийн шууд удирдлагын дор үүрэг гүйцэтгэсэн ажилтнууд, өмнөх УИХ-ын зарим байнгын хороодын дарга нар зэрэг нийт 50 шахам хүний тайлбар, тодруулга, санал бодлыг сонсч мэдээлэл авав.

Тагнуул, Онцгой байдал, Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх болон Цагдаагийн гэсэн дөрвөн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас удир­дамжид заасан асуудлаар бичгээр илтгэх хуудас, тодруулга авч су­далж танилцлаа.

Мөн Цагдаагийн ерөнхий га­зар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хад­галагдаж байгаа нууцын зэрэг­лэлтэй материалуудтай танилцсан болно.

Тагнуулын ерөнхий газар, Цаг­даагийн ерөнхий газрын удирд­лагууд тус тусын байгууллагуудад гүйцэтгэх ажлын шугамаар авсан нэлээд материал байдаг тухай бидэнд ярьсан боловч тэдгээртэй танилцах эрх ажлын хэсэгт бай­гаагүй гэдгийг дашрамд тэмдэглэе.

ГУРАВ. ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛД ХҮРГЭСЭН ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛ

Онц байдал тогтооход хүргэсэн эмх замбараагүй байдлын үндсэн шалтгаан юу вэ, зөвхөн УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийн үр дүнтэй холбоотой юу гэдэг асууд­лыг ажлын хэсэгтэй уулзсан бараг хүн бүр хөндөн ярьж байлаа. Энэ тухай асуудлыг авч үзэж тог­тоох үүргийг манай ажлын хэсэгт захи­рамжаар тусгайлан өгөөгүй юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлө­лийн дээрх зөвлөмжөөр “Нийтийн эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн нийгэм, улс төр, эдийн засгийн учир шалтгаан, нөлөөлсөн нөхцөл байдлыг тогтоож дүгнэлт гаргах, үүнтэй холбогдуулан цаа­шид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг бай­гуулж ажиллуулах”-ыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад даалгасан учир УИХ-ын дарга өөрийн эл захирамжаараа ажлын хэсэгт зо­риуд үүрэг болгоогүй болов уу гэж бодсон. Гэхдээ захирамжаар өгсөн үүргийг хангалттай биелүүлэхийн тулд уг асуудлыг тодорхой хэм­жээ­гээр авч үзэхээс өөр аргагүй бай­лаа.

Уг үйл явдал сонгуультай хол­боотой байсан уу гэвэл холбоотой байжээ. Хугацааны хувьд сон­гуультай давхцаж байгаагаараа, зохион байгуулж турхирсан хүмүү­сийн олонхи нь нэр дэвшээд “өвдөг шороодсон” улстөрчид байс­наа­раа, тавьсан гол шаардлага нь сонгуулиар олонхи болсон хүчний эсрэг шууд чиглэж байснаараа УИХ-ын ээлжит сонгуультай арга­гүй холбогдож байна. Гэхдээ сон­гуулийн үр дүнг сонсоод дургүйцэж бухимдсан олон түмний шууд төлөөлөл болсон хүмүүсийн үйл ажиллагаа байжээ гэж үзэх баримт нотолгоо алга байна. Цагдаагийн байгууллагын албан ёсны мэ­дээ­лэл, илтгэх хуудсанд бичсэнээр долдугаар сарын 1-ний тэр өдөр Нийслэлийн төв хэсэгт 8000 орчим хүн цугларсан бөгөөд гол идэвхтэй хэсэг болсон (зохион байгуулагчид, өдөөн турхирагч машин дотроос архи, мөнгө тараасан болон, байр байшин, цагдаа руу довтолж, бус­дад хүнд хөнгөн гэмтэл учруулсан, чулуу, бензин, будаг шидэж байсан иргэд зэрэг) 998 хүнийг баривчлан саатуулж шалгалт хийжээ. Тэгэхэд тэдний 715 нь сонгуульд оролцож саналаа өгөөгүй иргэд байжээ. Ингэхлээр тэрхүү 8000 шахам хүн бүгд сонгуульд оролцсон ба тэдний өгсөн санал сонгуулийн дүн хоёр илт зөрүүтэй байснаас бухимдаж хэний ч нөлөө, хатгалга, турхирал­таар биш өөрийн итгэл үнэмшил, сайн дураар цугларч нэгэн зэрэг нэгдэж тэмцсэн гэж дүгнэх бо­ломжгүй байна.

Энд зориуд тэмдэглэх нэг зүйл бол, тэр өдөр архи, согтууруулах бусад ундааг их хэмжээгээр хэрэг­лэсэн хүмүүс мөн давтан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд тэнд олон бай­сан нь эмх замбараагүй байдлыг улам дэвэргэж илүү хэрцгий, бал­мад шинжтэй болгожээ. Өмнө нь дурдсан 998 хүний 91 нь давтан гэмт хэрэг үйлдсэн, 282 нь саатуу­лагдах үедээ согтуу байсан нь тогтоогджээ. Гэхдээ тухайн эмгэ­нэлт үйл явдлын нөхцөл шалт­гаа­ныг зөвхөн ийм хүрээнд авч үзэж тайлбарлах нь өрөөсгөл бөгөөд харин цаашдаа, түүнийг бүр тусгай том асуудал гэж онцолж тал бүрээс нь нухацтай шинжлэн судалж үнэ­лэлт дүгнэлт өгөх нь зүйтэй юм.

ДӨРӨВ. ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАСАН ЭСЭХ ТУХАЙД

Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг сахиулах чиг үүрэг бүхий гол бай­гууллагууд нийтийн эмх замба­раагүй байдал үүссэн болон онц байдал зарласан өдрүүдэд Мон­гол Улсын Үндсэн хууль, Онц байд­лын тухай хууль, Жагсаал цуглаан хийх журмын тухай, Цаг­даагийн бай­гууллагын тухай, Таг­нуулын бай­гууллагын тухай, Зэвсэгт хүчний тухай зэрэг хуулиудыг эрх зүйн гол үндэс, удирдамж болгон ажил­ла­сан байна.

Цагдаагийн байгууллага онц байдал зарлах хүртэлх хугацаанд нийгмийн хэв журам сахиулах үүргийг Цагдаагийн байгууллага дотоодын цэрэгтэй хамтран гүй­цэтгэсэн байна. УИХ-ын санал хураалт дууссаны дөнгөж да­раа­хан буюу 2008 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 23 цаг 30 минутаас эхэлсэн хууль бус (бүрт­гүүлээгүй) жагсаал цуглаан шатлан өргөжиж байсан тэр өдрүүдэд цагдаагийн байгууллага хүч хэрэг­лэн тараах үйл ажиллагаанаас аль болох зайлсхийж төр, хувийн хэв­шил, олон нийт, санхүү, аж ахуйн байгууллагууд, улсын онцгой объек­туудыг хамгаалалтад авах, цагдаагийн анги, хэлтэс, тасгуудыг бэлэн байдалд зохион байгуулах, жагсагчдын бөөгнөрөл, үйл хөдлөл, маршрутад ажиглалт дүрс бичлэг хийх, хяналт тавих, гал түймрээс хүмүүсийн амь насыг хамгаалахын тулд нүүлгэн шилжүүлэх, хориглон хамгаалах хууль бус жагсаал, цуг­лааныг зогсоохыг шаардах, анхаа­руулах зэрэг аргуудыг голч­лон хэрэглэж байсан нь ҮАБЗ, Цаг­даагийн ерөнхий газарт хадга­лаг­даж буй тухай үеийн цагийн байд­лын талаархи илтгэх хуудас, бусад мэдээллээс тодорхой хараг­даж байна. Зөвхөн долдугаар сарын 1-ний өдөр гэхэд, цаг­даа­гийн бай­гууллага жагсаал, цуг­лааныг зо­хион байгуулагчид орол­цогч­дод хандан хууль бус үйл ажилла­гаа­гаа зогсоохыг 12 удаа бичгээр шаардаж байжээ.

Мөн хууль бус жагсаал, цуг­лааныг тараах захирамж гаргахыг хүссэн бичиг, тоотыг Нийслэлийн болон дүүргүүдийн Засаг дарга нарт удаа дараа хүргүүлж байжээ. Хүч хэрэглэхээс аль болох зайлс­хийх гэсэн энэхүү арга тактик нь эмх замбараагүй байдлыг санаачлан зохион байгуулагчдыг улам хөөр­гөж зоригжуулсан гэж олон хүн үздэг. Байдал улам хүндэрч МАХН-ын байрыг шатааж, цагдаа нар руу довтолж бэртэл, гэмтэл учруулж эхэлсэн үед цагдаагийн хүчээр тараах гэж хэд хэд оролдсон боловч нааштай үр дүнд хүрээгүй ажээ.

Нийтийг хамарсан эмх зам­бараагүй байдлыг хууль тог­тоом­жийн хүрээнд ердийн аргаар зөв­хөн цагдаагийн хүчээр таслан зогсоох боломжгүй боллоо гэдгийг цагдаагийн удирдлага нэлээд хожуу, тодорхой хэлбэл, долдугаар сарын 1-ний өдрийн 23 цагийн орчмоос, нарийвчилбал, “Сүхбаа­тар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү дайран орлоо”, “Зэвсгийн агуулах руу нэвтрэх гэж байна” гэсэн мэдээлэл авсан үеэс ойлгож эхэлсэн нь тодорхой байна. Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэж байсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн генерал Ч.Амарболд энэ үед Ерөнхийлөгчид хандан даруй Онц байдал тогтоох тухай зарлиг гаргаж өгөхийг хүссэн бай­даг.

Долдугаар сарын 1-нээс 2-ны өдөрт шилжих мөчид Ерөнхий­лөгчийн 194 дүгээр зарлиг гарч Цагдаагийн болон дотоодын цэр­гийн хүч дээр Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн зарим анги, салбаруудыг нэмж дайчлан татан оролцуулах боломж бүрджээ.

Онц байдал тогтоосон өдрүү­дэд цагдаагийн болон бусад бай­гууллага Үндэсний аюулгүй байд­лын зөвлөл, Онц нөхцөлд ажиллах шуурхай штабын удирдлага, зохицуулалтын дор ажил үүргээ гүйцэтгэсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2008 оны 310 дугаар тушаалаар Нийс­лэлийн Цагдаагийн хүрээний 29 анги, байгууллагын 3000 орчим офицер, цагдааг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.

Онц байдал тогтоосон үед ч эмх замбараагүй байдал үргэлжилж хү­мүүс хэсэг бүлгээрээ Тө­рийн ордон, Хас банк зэрэг төр, хувийн хэвш­лийн байгууллага руу дайран орох, албан газар иргэдийг тонон дээ­рэм­дэх, зодож танхайрах автозамын хөдөлгөөнийг хаахыг оролдох, машин гэмтээх, шатаах зэргээр балмад үйл ажиллагаа явуулж байсан тул цаг­даагийн байгууллага тас­лан зогсоох, харуул хам­гаалалтыг чангатгах чиг­лэлээр шуурхай ажиллаж чаджээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу хянал­тын найман бүс тогтоон Зэвсэгт хүчний офицер, ахлагч нартай хамтран ажилласан нь үр дүнгээ өгчээ. Түүнчлэн онц чухал объектуудыг (цахилгаан станцууд, цэвэр усны эх үүсвэрүүд ус, дулаан, цахилгаан дамжуулах дэд өртөө, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэдэг объектууд, банкууд, Төрийн сан, МҮОНРТ зэрэг) хамгаа­лах ажлыг дотоодын цэр­гийн албан хаагчид цаг­даа болон хилийн цэрэг, зэвсэгт хүчинтэй хамтран гүйцэтгэжээ.

Онц байдлын тухай хуулийн 16 дугаар зүй­лийн дагуу хөл хорих, өөрөөр хэлбэл, төрийн эрх бүхий байгууллагаас тусгайлан олгосон зөв­шөө­рөл, иргэний үнэм­лэх, адилтгах баримт би­чиггүйгээр гудамж талбай, олон нийтийн бусад га­зарт хоногийн тодорхой хугацаанд зорчихыг хо­риг­лох арга хэмжээ авах эрхтэй. Энэ заалтыг зөрч­сөн этгээдийг цагдаа буюу цэргийн эргүүл хөл хорих цаг дуустал, иргэ­ний үнэмлэх түүнтэй адилт­гах баримт бичиггүй бол хэн болохыг нь тог­тоох хүртэл, гэхдээ 72 цагаас илүүгүй хуга­цаа­гаар албадан саатуулдаг. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор иргэний бичиг баримтгүй, согтууруулах ундаа хэрэг­лэсэн, хулгайн болон тонон дээрэмдсэн байж болзошгүй эд зүйл авч явсан зэрэг нийт 731 хү­нийг (тэдгээрийн 80 хувь нь согтуу байжээ) алба­дан саатуулсан байна. Дээрх саатуулагдсан хүн бүрийн ажил, гэрийн хаяг, иргэний бүртгэлийн бай­дал, хэрэг зөрчилд хол­богдсон эсэхийг богино хугацаанд шалган тог­тоож 574 хүнийг гадуур гаргаж, 157 хүнд сэжигт­нээр баривчлах, цагдан хорих арга хэмжээ авчээ.

Мөн Цагдаагийн ерөн­­­хий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 311, 324 дүгээр тушаалуудаар нийтийн эмх замба­раа­гүй байдлын үед үйлдсэн гэмт хэргүүдийг шуурхай шалгах ажлын болон дэд хэсгүүдийг томилжээ. Хэрэгт холбогдон шал­гагдсан 998 хүнээс 256 хүнд цагдан хорих, тас­лан сэргийлэх арга хэм­жээ авч, яллагдагчаар татсанаас 104 яллаг­даг­чийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн, 152 яллаг­дагчид авсан цагдан хо­рих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн батлан даалтад өгч, насанд хүрээгүй эт­гээдийг баривчилсан, цаг­дан хорьсон тухай мэ­дээллийг тэдний эцэг, эх, хууль ёсны бусад тө­лөө­лөгч, өмгөөлөгчид нь 12 цагийн дотор өгч ар гэ­рийнхний гаргасан хү­сэлтээр хуваарийн дагуу эргэлт уулзалтын зөв­шөөр­лийг олгож байжээ.

Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 913 нь эрэгтэй, 23 нь эмэгтэй, 62 нь насанд хүрээгүй хүмүүс байсан ба урьд нь ял шийтгэгдсэн 91, сонгуульд оролцсон 283, сэтгэцийн өвчтэй арав, эрхэлсэн тодорхой ажил­гүй 665, саатуулах үед согтууруулах ундаа­ны зүйл хэрэглэсэн бай­сан 282, боловсролгүй 17, бага 374, тусгай дунд боловсролтой 50, дээд боловсролтой 69 хүн бай­­сан тухай статистик баримт байна.

Эрүүгийн хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д заасан гэмт хэ­рэгт гал тавьж галдан шатаасан 15, чулуу шид­сэн 146, будаг цацсан зургаа, хулгай хийсэн 38, дээ­рэмдсэн 106, төрийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, зодсон, хүч хэрэглэсэн 126 хүн шалгагдсан ба нийт 305 холбогдогчтой эрүүгийн 56 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх са­налтай прокурорт шил­жүүлж, шүүхээр 292 этгээ­дийг гэм буруутайд тоо­цож шийдвэрлэсэн бай­на. 86 яллагдагчид сэт­гэцийн хувьд хэрэг хариу­цах чадвартай эсэх байд­лыг тогтоолгох зорилгоор шинжээч томилон дүг­нэлт гаргуулсан байна.

Гэмт хэрэг үйлдэж, эд зүйл хулгайлсан, дээ­рэмдсэн, галдан шатаа­сан, эвдэн бусниулсан үйлдэлд оролцож байсан гэмт этгээдүүдийн бич­лэгийг нэг бүрчлэн үзлэ­гийн тэмдэглэлээр ба­римт­жуулж хэргийн хамт нотлох баримт болгон шилжүүлжээ.

Дээрх хэрэгт 1000 га­руй хүнийг гэрч, хохи­рогчоор байцаан, тухайн үйл явдлыг бэхжүүлсэн дүрс, бичлэг, гэрэл зур­гийн цомогт давхардсан тоогоор 1323 удаа үзлэг хийж тэмдэглэл үйлдэн, 270 сэжигтний үйлдлийг гэрэл зураг, дүрс бичлэ­гээр баримтжуулан хэрэгт хавсаргаж, 998 сэжигтний талаар иргэний бүртгэл мэдээллийн улсын төв болон холбогдох бусад байгууллагаас лавлагаа авчээ.

Тэсэрч дэлбэрэх бо­дис үйлдвэрлэдэг “Мера”, “Бласт”, “Мон маг”, ангын буу сум ху­далдаалдаг “Хорс­мен клуб”, “Аса трэвэл” ком­паниудын үйл ажилла­гааг түр зогсоож хянал­танд авчээ. Ерөн­хий­­­лөгчийн зарлиг, нийс­лэлийн Засаг даргын дол­­дугаар сарын 01-ний өд­рийн “Онц байдлын үед авах арга хэмжээний ту­хай” 318 дугаар захи­рам­жийн дагуу долду­гаар са­рын 06-ныг хүртэл нийс­лэлийн хэмжээнд согтуу­руулах ундаа ху­далдах, тараахыг хориг­ложээ. “Архи худалдаж байна” гэсэн 44 дууд­ла­гын дагуу газар дээр нь шалгаж үнэ­хээр согтуу­руулах ундаа сэм бор­луулж байсан 14 газрыг илрүүлж арга хэм­жээ авчээ.

Нийслэлийн албадан саатуулах, баривчлах төвд хүргэгдэн ирсэн хү­мүүстэй зүй бус харьцсан гэсэн гомдол нэлээд бай­даг. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулсан УИХ-ын Хү­ний эрхийн дэд хорооны ажлын хэсэг тусгайлан шалгаж үнэлэлт дүгнэлт гаргаж олон нийтэд мэ­дээлсэн учраас дараахь цөөн баримтыг дурдъя.

2008 оны долдугаар сарын 1-6-ны өдрүүдэд болсон Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн бо­лон шуурхай штабын ху­рал­даанууд дээр энэ асууд­лыг хэд хэдэн удаа хөндөн ярьж хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй тухай мэ­дээлэл, гомдлын мөрөөр даруй шалгаж нягтлах, зөрчил дутагдал гарсан бол засч залруу­лах, эргэж мэдээлэх үүр­гүүдийг хол­бог­дох албан тушаалт­нуу­дад өгч бай­жээ.

УИХ-ын  Гадаад бод­лого, аюулгүй байдлын байнгын хорооны дар­гаар ажиллаж байсан Б.Мөнхтуяа энэ талаар хэд хэдэн удаа асууж ярьж байсан тэмдэглэл үлджээ. Тухайн үед уг албадан саатуулах, ба­ривчлах төвд янз бүрийн байгууллагын олон хүн очиж байдалтай нь та­нилцаж байжээ. Тухайл­бал долдугаар сарын 02-нд Нийслэлийн Цагдаа­гийн газрын дэд дарга, хурандаа М.Ганхүү, Хү­ний эрхийн үндэсний ко­миссын гишүүн П.Оюун­чимэг нар, мөн сарын 3-ны өдөр Нийслэлийн про­курорын газрын ор­логч прокурор Ч.Ба­зар­ханд,  И.Чойжилсүрэн нар, УИХ-ын гишүүн Л.Гүн­далай,  Х.Баттулга,  Б.Батбаатар  нар тус тус очиж саатуулагдсан хү­мүүстэй биечлэн уулзаж ярилцсан бөгөөд саа­туу­лах ажиллагаа хэвийн явагдаж тэндэх цагдаа­гийн ажилтнууд хууль  болон хүний эрхийг зөр­чөөгүй  гэж үзэж мэдээлэл хийж байжээ.  Хүний эр­хийн үндэсний комисс энэ талаар Монголын үн­дэсний телевизээр мэ­дээ­лэл хийсэн байдаг. Харин шуурхай штабын нэгэн хурал дээр Цаг­даагийн удирдлага УИХ-ын зарим гишүүн саа­туулагдсан хүмүүстэй уул­захдаа мөрдөн байцаах ажлын үр дүнд хөнд­лөн­гөөс нөлөөлөхүйц ханд­лага гаргасныг зориуд анхааруулж онцлон тэм­дэглэсэн байдаг. Цаг­даа­гийн байгууллагын дээрх үйл ажиллагааг “Онц байд­лын тухай” бо­лон бусад хууль, тэр өд­рүү­дэд гаргаж мөр­дүүл­сэн зарлиг, зөвлөмж, тог­тоол, захирамж тушаа­лын да­гуу зохион бай­гуулжээ.

Одоо бусад байгуул­лага хэрхэн ажилласан талаар товч өгүүлье.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ.

Нийг­мийн хэв журмыг сахиу­лах үүрэг ЗХЖШ-т угаа­саа байхгүй билээ. Дэл­хийн бусад орны прак­тик ч тийм юм. Харин онц байдал зарласан үед ул­сын онц чухал объек­тыг хамгаалах аврах, хам­гаалах, сэргээн босгох, эмх замбараагүй байд­лын үр дагаврыг арилгах, тээврийн хэрэгслийн хө­дөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөнийг хянах, хүн, мал, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, хөл хорьсон цагийн дэглэмийг сахиу­лах, хууль бус цуглаан жагсаал, эмх замба­раа­гүй байдал бий болгоход оролцсон байгууллага, бүлэг хүмүүсийг албадан тараах, үйл ажиллагааг нь зогсоох, шаардлага­тай бол иргэдийн бие, тээврийн хэрэгсэл, орон сууц эд зүйлд үзлэг хийх зэрэг үүргийг гүйцэтгэхэд татан оролцуулж болно гэж хуульчилсан ажээ. Иймд ЗХЖШ-ын шуурхай бүлгийг томилон зэвсэгт хүчний бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийж үүссэн нөхцөл байд­л­ын үед авах арга хэм­жээгээ тодорхойлон ажил­­лажээ.

Зэвсэгт хүчний 150, 01, 027, 013, 084 зэрэг ангиудын офицер ах­лагч­дыг болон Сьерра-Леонд үүрэг гүйцэтгэх бэлтгэлд байсан бүрэл­дэхүүнээс 343 албан хаагч 67 нэгж машин, хуягласан техник БТР-60ПУ, БРДМ-2-ыг дайч­лан оролцуулжээ.

“Онц байдлын тухай”, “Зэвсэгт хүчний тухай” хуулиудад заасан дээр дурьдсан үүргүүдээс Зэв­сэгт хүчний анги, байгуул­лагууд онцгой объек­туу­дыг хамгаалах, хяналтын бүсүүд, гудамж, талбай, гол замын уулзваруудад цагдаагийн ажилтнууд­тай хамтран үүрэг гүй­цэтгэх (тээврийн хэрэгс­лийн хөдөлгөөнийг хяз­гаар­лах, үзлэг хийх, иргэд зорчих, орох гарах онц­гой журам тогтоох, хөл хорьсон дэглэм журмыг зөрчсөн, согтуу иргэд, хулгайлж дээрэмдсэн байж болзошгүй эд хө­рөнгө авч явсан иргэд болон тээврийн хэрэгс­лийг саатуулж цагдаад хүлээлгэн өгөх зэрэг), бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүү­лэх зэрэг ажлыг гүйцэт­гэхэд голчлон дайч­лагд­жээ. Зэвсэгт хүчний таван нэгж хуягт техник БРДМ-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаар­лах, тэдгээрт үзлэг хийх зорилгоор төв замуудын уулзваруудыг хаахад ашигласан байна. Зэв­сэгт хүчин 276 зэвсэг (АК/АКМС) 8280 сум ажилла­гаанд гаргасан гэжээ. Эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ зэвсэгт хүчний бие бүрэлдэ­хүү­нээс ямар нэг буудлага үйлдээгүй, тусгай зориу­лал­тын хэрэгсэл ашиг­лаагүй байна. Онц бай­дал цуцалсны дараа Тус­гай комисс гарган тавьж олгосон буу, сум, тусгай хэрэгслийг нэг бүрчлэн тоолж хүлээн аваад 015 дугаар ангийн Галт хэ­рэгслийн төв агуулахад тушаажээ. Зэвсэг, галт хэрэгсэл хэрэглэх тухайд ЗХЖШ болгоомжтой ханд­­сан гэж дүгнэж бай­на.

Зэвсэгт хүчний клини­кийн төв госпиталиас эм­нэлгийн хөдөлгөөнт бүлэг тавыг арван эмч, 20 суви­лагч, түргэн тусламжийн ма­шин дөрвөн нэгж, 12 сая төгрөгийн эм, ороох боох материал хэрэгсэл­тэй­гээр бэлэн болгож дол­ду­гаар сарын 2-ны шөнө гэмтэл мэс заслын яарал­тай тусламжийн шуурхай бүлгийг ажиллуулсан бай­­­на.

Эмх замбараагүй байд­лын үед бэртэж гэмт­сэн 26 хүнийг ЗХКТГ, ТТАХНЭ-т яаралтай хүр­гэж эмнэлгийн тусламж үзүүлжээ.

ХИЛИЙН ЦЭРЭГ. Хуу­лиар, хилийн цэргийг онц байдал зарласны дараа, өөрөөр хэлбэл, нутгийн захиргааны бо­лон цагдаа, дотоодын цэргийн хүч хэрэгсэл хү­рэлцэхгүй болсон үед татан оролцуулж болох заалттай. Ерөнхий­лөг­чийн 194 дүгээр зарлиг гарсны дараа Хил хам­гаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын даргын 11 тоот тушаал гарч Хилийн цэргийн ангиудыг өндөр­жүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Мөн Хил хамгаалах дүрмийн дагуу Монгол Улсын хилийг хүч нэмэгдүүлсэн хамгаа­лал­тад шилжүүлжээ. Хилийн цэргийн 0151, 0345, 0164 дүгээр ангиас хүч татаж, төмөр замын вокзал, Ам­га­лан, Энхтайвны гүүр, Толгойт өртөө хүртэлх хэсэгт улсын онц чухал объектыг хамгаалах, хөл хорио тогтоосон бүсэд тээврийн хэрэгслийг шал­гах зэрэг үүргийг гүйцэт­гүүлжээ.

Ерөнхийдөө, үйл ажил­лагаа нь онцын хүнд­­­рэл бэрхшээлгүй, гүй­­цэтгэсэн үүрэгтэй нь холбоотойгоор ямар нэг сануулга, гомдол гараа­гүй байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР.

Дол­ду­гаар сарын 2-ны өдөр Онцгой байдлын бай­гуул­лагын бие бүрэл­дэ­хүүнийг “өндөр­жүүл­сэн бэлэн байдлын” зэ­рэгт шилжүүлэн шуурхай аж­лын хэсэг байгуулан ав­рах, гал унтраах болон улсын онц чухал объек­туудыг хамгаалахад хүч хэрэгслийг дайчлан ажил­­луулжээ. Нийт 34 машин, 570 албан хаагч дайчлагджээ.

МАХН-ын төв байр, Соёлын төв өргөөний “Б” хэсэгт гарсан галыг 12 цагийн турш ажиллаж байж унтраажээ. 11 иргэ­нийг аварч, архив баримт бичиг бүхий 17 төмөр сейфийг аюулгүй орчинд гаргаж, гал тавьж байсан 30 иргэнийг баривчлан цагдаагийн бай­гуул­лагад шилжүүлжээ.

Мөн гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зо­рилгоор үзлэг шалгалт хийх, Төрийн ордон, Сон­гуулийн ерөнхий хороо, гадаад орны Элчин сай­дын яамд, Улсын нөө­цийн салба­рын агуу­ла­хууд, шатахуун түгээ­гүү­рийн станц, цэвэр усны сан, худаг, цэвэрлэх бай­гууламж, эрчим хүч, уур, дулааны байгуул­лагууд, хөдөлгөөн ихтэй зам тал­байд хүч нэ­мэг­дүүлсэн хамгаалалтын үүрэг гүй­цэтгэжээ.

Хавдар судлалын үн­дэсний төвд ашигладаг цахилгаан идэвхт үүс­гүүр, “Махимпекс”, “Мон­голмахэкспо” ком­па­ниудад хэрэглэдэг аммиак, арьс шир бо­ловсруулах үйлдвэ­рүү­дэд байдаг химийн бусад бодис, тэсэл­гээний бодис үйлдвэрлэдэг компа­ниу­дын харуул хамгаа­лал­тад үзлэг хийж, зарим үйл ажиллагааг түр зогсоож, хяналтдаа авч ажилла­сан байна.

Гал унтраах үүргээ гүйцэтгэж байхдаа тэнд ажилласан албан хааг­чид танхай этгээдүүдийн эсэргүүцэл, халдлагад өртөж тусгай зориу­лал­тын зургаан машины эд ангиуд сүйдэж, найман албан хаагч гэмтэл бэр­тэл авчээ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР Шүүхийн шийдвэр биелүүлэх байгуул­лагын бие бүрэлдэ­хүүнийг гудамж талбай, хяналтын бүсүүдэд болон онцгой объект, албан газруудын хамгаалалтад дайчлах боломж хомс байсан учир гол нь өөрийн дотоод нөхцөл, аюулгүй байд­лаа бүрэн хя­налт­даа байлгаж хангаж ажиллахыг Шуурхай штабаас үүрэг болгожээ. Нийт бүрэлдэхүүнийг өн­дөр­жүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, хорих ангийн байрлалаас гадна ажил­лаж байсан 191 ялтныг татаж, улсын хэмжээний нийт 5806 ялтан, цагдан хоригдох байран дахь 1607, баривчлах ял авсан 232, бүгд 7647 хоригдогчдыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад ав­чээ. Нийгмийн эмх замбараагүй байдлын үед гэмт хэрэгт холбогдож хорих ялаар шийтгэгдсэн 208 ялтнаас хугацаа дуусч 48, ялд нь өөрчлөлт орж 19, Өршөөлийн хуульд хамрагдаж 98, Ерөнхийлөгчийн зарлигаар 4, хуга­цаанаас өмнө тэнсэн суллагдсан 3, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойш­луулсан 13, нийт 185 ялтан суллагдсан байна. Үлдсэн 23 нь ял эдэлж байгаа ажээ.

Онц байдал зарласнаас хойш хүч нэмэгдүүлсэн хамгаалалт зарлаж ажиллахад ноцтой гэмт хэрэг зөрчил гараагүй байна.

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТус байгууллага онц байдал зарлахаас өмнө болон дараа хэрхэн ажил­ласан талаар тус байгууллагын дарга Р.Болд­­­той гурван удаа уулзаж тод­руулсан бөгөөд мөн ҮАБЗ дээр хадга­лагдаж буй нууцын зэрэглэлтэй мате­риалуудтай (Зөвлөлийн ба шуурхай штабын хурлуудын протокол) та­нилц­сан юм. Өөр материал бидэнд ол­доогүй болно. Дээрх тодруулга, судал­гаанаас бид ердөө дараахь зүйлийг олж мэдсэн болно.

Үүнд:

-Нийгмийн дэг журмыг сахиулах, эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, үр дагаврыг арилгах чиг үүрэг Тагнуулын байгууллагад хуулиар байхгүй учир оролцоо бага байсан бололтой. “Манайх бол хууль, хянал­тын юм уу, хүчний байгууллага огт биш зөвхөн Тагнуулын газар юм. Тиймээс туйлын болгоомжтой ажиллах байр суурь баримталсан гэж” Р.Болд дарга олонтаа онцлон тэмдэглэж байлаа.

-Сонгуулийн дараа тайван бус жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал үүсч болзошгүй гэсэн мэдээл­лийг сонгууль болохоос өмнө авч, холбогдох хүмүүст хүргүүлж сэрэмж­лүүлж байсан уу гэдэг асуултыг ажлын хэсгийн гишүүд их сонирхсон юм. “Албан ёсоор тийм мэдээлэл авч байгаагүй” гэж хэлж байлаа. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг удаагийн хурал дээр гадаадын зарим тусгай албадын зүгээс иймэр­хүү мэдээлэл өгч байсан тал бий” гэж хэлсэн байдаг.

-Гаднын турхиралт, оролцоо, нө­лөө, ялангуяа санхүүжилт байсан эсэхийг ажлын хэсгийн гишүүд бас нэлээд сонирхсон юм. “Албан ёсоор нотолж, тогтоосон зүйл байхгүй. Ялангуяа санхүүжилт байсан эсэхийг тогтоох арга байхгүй” гэдэг хариу авсан.

Тагнуулын байгууллагын тухай хуульд “Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний аюулгүй байд­лыг хангахад чиглэсэн асуудлаар тагнуу­лын мэдээ олох, цуглуулах, задлан шинжилгээ хийж дүгнэлт гарган энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлнэ” гэсэн заалт байдаг боловч үүнийг янз бүрээр ойлгодог юм байна гэж үзлээ. Бид энэхүү заалтыг өргөн утгаар нь ойлгож хариулт авахыг хичээсэн, харин тагнуулын байгууллага явцуу хү­рээнд, тухайлбал сөрөг тагнуулын үйл ажил­лагаатай холбож тайлбарлаж байлаа. “Улс төрийн сонгууль болж байгаа үед тагнуулын байгууллага бүр ч төвийг сахих журамтай хэмээн тус байгуул­л­агын удирдлага онцлон сануулж байлаа.

Товчхон хэлэхэд, тэр өдрүүдэд тагнуулын байгууллагын үүрэг, орол­цоо бага байсан гэж дүгнэж болохоор байна,

Нийгмийн эмх замбараагүй байдал бий болсон, онц байдал зарласан үед нийгмийн дэг журам сахиулах, үндэс­ний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий зарим байгууллага хэрхэн ажилласан талаар товч авч үзэхэд ийм байна.

Хуульд хүлээсэн үүрэг, онцлог, ажилласан хугацаа, бие бүрэл­дэхүү­ний хүрээ, хүлээсэн хохирол талаас нь авч үзэхэд цагдаагийн байгууллага ачааны хүндийг үүрч тэр хэм­жээ­гээрээ олон нийтийн анхаарлын төвд байсаар иржээ.

Цагдаагийн ажилтнууд галт сумтай зэвсэг хэрэглэж хүний амь нас хохи­роож, биед нь гэмтэл учруулсан талаар прокурорын байгууллага мөрдөн байцаах ажиллагаа явуулж хэрхэн шийдвэрлэснийг хойно авч үзнэ. Цөөн хэдэн хүний үйлдлээс болж цагдаагийн нийт бие бүрэлдэхүүний сэтгэл, зүтгэл, үйл ажиллагааг харлуулж болохгүй билээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж амь биеэ үл хайхран тэмцсэн цагдаа, дотоодын цэргийн 523 албан хаагч эрүүл мэндээрээ хохирч хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл авчээ. Ингэж байж илүү их эмгэнэл, гамшиг, хохи­рол үзэх байсныг зогсоож чаджээ гэсэн сэтгэгдэл төрснөө нуух юун.

Тийм учраас амь өрссөн “Халуун цэг дээр албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн цагдаа, дотоодын цэрэг, бусад байгууллагын нийт албан хааг­чид, түүний дотор бэртэл, гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон офицер, ахлагч, цагдаа, байлдагч, гал сөнөөгч, аврагч нарт Монголын төр хожуу ч гэсэн талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Төр, иргэнийг цаашдаа ч хамгаалах хүч нь гэвэл тэд л байх болно.

ТАВ. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ (ЦААШИД МҮОНРТ ГЭЖ ТОВЧЛОХ)-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 194 дүгээр зарлигт Онц байдал зарласан хугацаанд зөвхөн МҮОНРТ орон даяар мэдээлэл дамжуулна, бусад радио, телевиз нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл цацахгүй байхаар заажээ. 2008 оны долдугаар сарын 01-ний шөнө болсон ҮАБЗ-ийн өргөтгөсөн хурал­даанд МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, МҮОНРадиогийн захирал Б.Пүрэвдаш, Олон нийтийн телевизийн программын хэлтсийн дарга Ө.Нарангэрэл нарыг байлцуулан дээрх шийдвэрийг танилцуулсан байна. Урьд нь манай улсад ийм үйл явдал болж байгаагүй, тийм учраас бэлэн туршлага, жишиг огт үгүй, онц байдал зарласан нөхцөлд МҮОН-ийн радио, телевиз хэрхэн ажиллах тухай хуулийн тодорхой заалт, журам, заа­вар байхгүй зэрэг бэрхшээл, онцлогийг харгалзан штабаас өгсөн чиглэлийг л дагах нь зүйтэй гэж тэд үзэж, өөрийн дээд байгууллага болох МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлдөө хандсан бөгөөд Зөвлөлийн гишүүд ч уг байр суурийг дэмжсэн байна. Штаб Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга С.Батбаатарыг томилон МҮОНРТ-ийг холбогдох мэдээллээр хангах, ажлын уялдаа холбоог бий болгон зохицуулах үүрэгтэйгээр ажиллуулжээ. Гол нь Ерөнхийлөгчийн ард түмэндээ хандаж хэлсэн үгүүд, 194 дүгээр зарлиг (нийлээд давталттайгаар есөн удаа), ҮАБЗ, Засгийн газрын хуралдааны болон УИХ-ын онцгой чуулганы шийд­вэрүүд, Нийслэлийн Засаг даргын захирамж, хэрэгжилт, УИХ-д суу­далтай намуудын байр суурь, уриалга, цагдаагийн болон бусад байгууллагаас олон нийтэд хандаж гаргасан зөвлөмж сэрэмжлүүлэг, Штабын дарга Ц.Мөнх-Оргил, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд (Ч.Амарболд, Т.Сайн­жаргал)-тай хийсэн ярилцлагууд, бэртэж гэмтсэн, саатуулагдсан хү­мүү­­сийн тухай мэдээнүүд, эвдрэл, сүйтгэлийн хэмжээ, иргэдийн сэт­гэгдэл, гадаадын хэвлэл, мэдээллийн тойм зэргийг бэлтгэн цацаж байсан жагсаалт бидэнд олдлоо.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд ердөө ганцхан заалт байдаг ажээ. Тэр нь дээрх хуулийн 5-ын 2-т “Олон нийтийн радио, телевиз нь онц болон дайны байдал зарлас­наас бусад үед Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас ард түмэнд хандан хэлэх үгийг дамжуулах эрхтэй” гэсэн заалт юм. Энэ заалтыг МҮОНРТ-ийн удирдлага, хариуцла­гатнууд онц байдал зарласан бол МҮОНРТ дээрх гурван албан ту­шаалтны ард түмэнд хандаж хэлэх үгийг заавал дамжуулж байх үүрэгтэй хэмээн ойлгож Ерөнхийлөгчийн зар­лиг, үгүүд, ҮАБЗ-ийн зөвлөмж, холбог­дох мэдээллүүдийг шуурхай, дав­тамжтай хүргэж ирсэн байна.

МҮОНРТ-ийн уран бүтээлчид, инженер, техникийн ажилтнууд 24 цагаар тасралтгүй ажиллажээ. Гэвч энэ байгууллагатай холбоотой шүүмжлэл тухайн үед ч гарч байсан, одоо ч тийм бодолтой хүн цөөнгүй байдаг. Тухайл­бал, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Э.Бат-Үүл, Х.Баттулга, З.Энх­болд нар уг үйл явдлын дараа МҮОНРТ-ийн удирдлагуудыг дуудаж тэнцвэртэй бус мэдээлэл явуулсан, Хүний эрхийг зөрчсөн нэвтрүүлэг цацсан гэж буруутгаж байжээ. Өдгөө зарим хүн МҮОНРТ хууль хяналтын байгууллага асуудлыг нягталж шийд­вэрээ гаргаагүй байхад үйл явдлын шалтгаан, буруутныг олж тогтоосон мэт өрөөсгөл нэвтрүүлэг хийсэн гэж шүүмжилдэг. Магадгүй бүх зүйлийг штаб зааж чиглүүлэх аргагүй учраас, мөн МҮОНРТ бие даасан, хараат бус байгууллага гэж үзээд зарим сэтгүүлч, сурвалжлагч хэн нэгэнд таатай бус сэтгэгдэл төрүүлэ­хээр дүрс, үг өгүүл­бэр нэвтрүүлэгтээ оруулсан байхыг үгүйсгэхгүй. Харин аль нэгэн албан тушаалтан нэг талыг барьсан хэн нэгнийг дэмжсэн, эсхүл буруутгасан нэвтрүүлэг хийхийг шахсан, заавар­чилсан гэх нотолгоо байсангүй. Онц байдал зарласан тэр өдрүүдэд хэн ямар мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэсэн, тэдгээрийн агуулга чухам юу байсан гэдгийг өнөөдөр нэг бүрчлэн шүүрдэн үзэж тогтоох боломж хомс бөгөөд ач холбогдол ч бага юм. Харин цаашдаа юу анхаарах вэ, хараат бус ажиллах баталгаа, нөхцөлийг хэрхэн хангах онц байдал зарласан үед ажиллах хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр тусмаа ОНРТ-ийн баримтлах зарчим, хүлээх үүрэг хариуцлага, нэвтрүүлгийн чиглэл, зэргийг нарийвч­лан заасан бүлэг, зүйл заалтуудыг холбогдох хуулиудад тусгаж даруй батлан гаргах шаардлагатай юм. Бас онц байдал, онцгой нөхцөлд ажиллах сурвалжлагч, ажилтнуудын аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлыг ч авч үзэх цаг болжээ.

ЗУРГАА. ХҮЧНИЙ БАЙГУУЛ­ЛАГА ЭРХЭЭ ХЭТРҮҮЛСЭН ЭСЭХ ТАЛААР

Цагдаагийн байгууллагын удирдах зарим ажилтан албан тушаалаа урвуу­лан ашиглаж хүний амь нас хохи­роосон гэдэг асуудал олон ний­тийн анхаарлын төвд байгаа билээ. Үүнийг прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба хуулийн дагуу шалгаж тогтоох эрх үүрэгтэй бөгөөд түүний ажилд өөр хэн ч оролцох ёсгүй тул хэрэг үүсгэн шалгаж буй мөрдөн байцаагчидтай уулзаагүй болно. Харин Улсын ерөн­хий прокурорын “Эрүүгийн хэргийг шалгаж, шийдвэрлэсэн тухай” албан ёсны дүгнэлт танилцуулга 2010 оны гуравдугаар сарын 1-нд гарсны дараа түүнтэй танилцаж Албаны дарга Б.Гал­­даатай уулзсан юм. Байгууллага, албан тушаалтнуудын хоорондын хамтын ажиллагаа ямар байсныг тодруулах чиг үүрэг байсан учраас зөвхөн  тэр  хүрээнд  танилцсан болно. Ерөнхий прокурорын  дэргэдэх  ал­баны мөрдөн байцаалтын ажил­лагаа­гаар: Цагдаагийн байгууллага байл­дааны зориулалттай сум хэрэглэж дөрвөн хүний амь насыг хөнөөн, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан болохыг тогтоожээ.

Гэхдээ Цагдаагийн хуулийн 40, 46 дугаар зүйлүүдэд “Цагдаагийн албан хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруу­лах байдлаар довтолсон; “нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон буюу бүлэглэж довтолсон үед оролцсон хүмүүсийг дотор нь ялгах боломжгүй онцгой тохиолдолд галт зэвсгийг хэрэглэхийг” зөвшөөрсөн байдаг. Нийгмийн хэв журам сахиулах явцдаа хэн нэгнийг санаатай алах зорилго, сэдэлтгүйгээр бусдын амь насыг хохироосон гэж тогтоожээ. Нийслэлийн прокурорын газар ингэж үзээд Эргүүл хамгаалалтын газрын зургадугаар тасгийн дарга Ч.Даржаа, Эргүүлийн офицер Я.Хор­лоо­рен­бүүчий нарын 10 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар (бусдыг санаатай алсан гэх) яллахыг хэрэгсэхгүй болгожээ. Цаана нь үлд­сэн Ч.Амарболд нарын дөрвөн хүн яагаад буруутаж ял сонссон болохыг Ерөнхий прокурорын дээрх танил­цуулгаас үзэхэд:

-Цагдаагийн ерөнхий газрын дар­гын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд ерөнхийлөгчийн 194 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн ҮАБЗ-ийн хуралдаанаас гарч ирээд эмх замбараагүй байдлыг таслан зогсоохдоо галт зэвсэг хэрэг­лэхгүй байх үүргийг Нийслэлийн цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа О.Зоригтод утсаар өгчээ. Гэвч өгсөн үүргийнхээ биелэлтэд хяналт тавьж шалгаагүй, галт зэвсэг хэрэглэж байгааг таслан зогсоох арга хэмжээ аваагүй зэргээр албан тушаалдаа хайнга хандсан гэж ял сонсчээ.

-Нийтийг хамарсан эмх зам­бараа­гүй байдлыг бий болгож хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан бүлэг хүмүү­сийг тараах, баривчлах ажиллагааг удирдан зохион байгуулсан хурандаа О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн байлдааны сум бүхий галт зэвсэг хэрэглэхгүй байх үүргийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан Эргүүл хамгаалалтын газрын зурга­дугаар тасгийн ажилтнуудад ҮАБЗ-ийн шийдвэрийн агуулгыг танилцуулалгүй байлдааны сум бүхий галт зэвсэг хэрэглүүлснээс дээрх эмгэнэлт явдал гарсан гэж ял сонсчээ. Онц байдлын үед хэрэгжүүлэх ажлыг удирдан зо­хион байгуулах онцгой чиг үүргийг хуулиар хүлээсэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хариуцлагатай шийдвэр, бас харь­яалах байгууллагын даргынхаа тушаа­лыг биелүүлээгүй гэсэн дүгнэлт эндээс гарч байгаа бөгөөд цаашдаа Хүчний байгууллагын нийт бүрэл­дэхүүний сахилга, зохион байгуулалт, хяналт шалгалт, хариуцлагыг сайж­руулахад нэн тэргүүнд анхаарууштай асуудал юм. “Галт зэвсэг хэрэглэснээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол зэвсэг хэрэглэсэн цаг­даагийн албан хаагч эмнэлгийн яарал­тай тусламж үзүүлэх арга хэмжээ авч захирах даргадаа, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ” гэсэн хуу­лийнхаа заалтыг хэрэгжүүлээгүй, байлдааны сум тарааж өгснөө нуун дарагдуулсан, сум хангалтын журмаа зөрчиж хар зах, хувь хүний гар дээрээс хэд хэдэн удаа худалдан авсан, сум тавьж олгосон тухай бүртгэл хяналт сул байсан зэрэг дутагдал Улсын ерөнхий прокурорын танилцуулгад тусгасныг цагдаагийн байгууллага том анхааруулга, сэрэмжлүүлэг гэж үзэж дотоодоо сайн ярьж ажлаа чамбай­руулах нь зүйтэй болов уу.

ДОЛОО. ЗАРИМ СУРГАМЖ, ДҮГНЭЛТ

НЭГ. “Сонгууль будилаантай, шударга бус боллоо”, “Луйвардлаа”, “Мөнгөний сонгууль болсон” гэдэг үг яриа, ойлголт, дургүйцэл сонгуулийн одоогийн тогтолцоотой шууд хол­боотой гэдгийг тухайн үйл явдлын үед Ерөнхийлөгч дээр цугласан улс тө­рийн намуудын дарга нар санал нэг­дэж ярилцсан байдаг. Одоо ч ярьж хэлэлцсээр байгаа юм. Том ч бай, жижиг ч бай тойргоор мажоритар системээр явуулж буй сонгууль нь хэн их амлаж, мөнгө эд зүйл тараасанд нь давуу боломж олгож, тойрог хэсгийн хороо зориуд буруу тоолсон ч, тэр сонгуулийн дүнг нэгэнт л зарлачихсан бол дараа нь залруулах арга үндсэн­дээ байхгүй гэдгийг улстөрчид, сон­гогчид одоо ч хурц шүүмжилдэг билээ.

Ялахын тулд сая саяар нь мөнгө амласан МАХН, МАН, тэдгээрийн хамтарсан Засгийн газар, парламент бүхэлдээ өнөөдөр маш хүнд байдалд орж “ард түмнийг хуурдаг” гэсэн үнэлгээтэй болж, улмаар иргэдийн төрд итгэх итгэл асар их суларч байна.

Манай ажлын хэсгийн хурал дээр МАХН-ын дарга С.Баяр “Хуудуутай, үлэмж хэл амтай  сонгуулийн тогтол­цоогоо өөрчилье гэсэн  миний саналыг УИХ одоо хүртэл хүлээж авахгүй байгаад сэтгэл дундуур явдаг” гэж онцлон тэмдэглэсэн билээ. Энэ асуудал цаашдаа бүр ч ноцтой үр дагаварт хүргэж мэднэ. Уул уурхайн орд газруудыг дагаж гаднын асар их мөнгө цутган орж ирэх бөгөөд тэр нь аль нэг нам, нэр дэвшигчийн суртал­чилгааны зардал, санхүүжилт болж очихыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Үүгээр дамжин дараа нь Монголын парламент бүхэлдээ биш юм гэхэд, нэг хэсэг нь гаднын барьцаанд орохгүй гэх газаргүй билээ.

Иймд нэн даруй худал амлалт, мөнгөнөөс хол, харьцангуй шударга сонгуулийн тогтолцоонд шилжих нь нэн чухал байна.

ХОЁР. Онцгой нөхцөлд ажиллах туршлага хаана, хаанаа илт дутсан гэдгийг бидэнтэй уулзсан хүн бүр хэлж дүгнэж байлаа. “Сонгуулийн дүнтэй холбогдуулж хэсэг бүлэг хүн жагсаал цуглаан зохион байгуулна”, “өөрсдөд нь нааштай бус дүн гарвал хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ” гэдэг мэдээллийг цагдаа, тагнуулын байгууллагууд тодорхой хэмжээгээр авч байжээ. Энэ талаар тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ганболд: “дараа нь асууж тодруулж байхад иймэрхүү юм болно гэдэг мэдээллийг зохих газрууд нь авч байсан юм билээ” гэж ажлын хэс­гийнхэнд ярьсан юм. Ингэхлээр, мэдээлэл авч байсан боловч асуудал хариуцсан газар, хариуцлагатнууд ерөнхийдөө анхааралдаа аваагүй гэж дүгнэхэд хүрлээ. Цагдаагийн удир­длага гэхэд урьд өмнө болж байсан тайван жагсаал, цуглааны л хэмжээнд болох биз гэж тооцоолжээ. Улаан­баатар хотод 2006 онд 197, 2007 онд 121, 2008 онд 79 удаа жагсаал, цуглаан болсон байдаг аж. Ингэхлээр жилээс жилд тоо нь буурч байсан дүн харагд­сан бололтой. Нөгөөтэйгүүр төдий л олон хүн цугларахгүй биз, Төрийн ордон тойроод ч юм уу, энд тэнд очиж шаардлага тавиад тэгс­хийгээд орой­хондоо уван цуван тарах байх гэж тооцоолсон бололтой байдаг. Тийм ч учраас байдал нэлээд хүн­дэрчихээд байх үед (МАХН-ын байр, Соёлын төв өргөө үндсэндээ шатчих­сан, олон цагдаа, гал сөнөөгч, иргэд бэртэж гэмтсэн) буюу долдугаар сарын 01-ний 23 цаг хүртэлх хугацаанд ч, цагдаагийн удирдлага “одоохондоо онц байдал зарлах шаардлагагүй”, “Цаг­даагийн байгууллага бүхнийг хяналт­даа байлгаж байгаа” гэсэн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хэлж байжээ. Жагсаалыг зохицуулахад 300 цагдаа байхад хүрэлцээтэй гэж тоо­цоолж байгаад сүүлдээ дүүрэг, дүүр­гээс 50, 50 цагдаа офицер, дотоо­дын цэргийн хүчийг нэмж татсан байдаг. Нийслэлийн Цагдаагийн газ­рын хэв журам сахиулах хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатар: “Одоо ингээд эргээд харж байхад сая гаруй хүнтэй Улаанбаатар хотод нэг цагийн дотор 10 мянган хүн цуглах бүрэн боломжтой болжээ. Урьд болж байсан жагсаал, цуглаан зорилго, чиглэлтэй байсан боловч, яг ийм хэмжээний сонирхлын масс цуглаж байсан тохиолдол байгаа­гүй. Цуглаан хийдэг, сайндаа хоёр, гурван мянгаа­раа цуглаад сонирхож байгаад л тардаг байв. Ч.Амарболд генерал харанхуй болохоос өмнө тараах гээд нэг орол­доод үзье гэсэн. Бид 150 орчим цагдаагийнхаа хүчээр тараах гэж хоёр удаа оролдсон. МАХН-ын байр, Улаан­баатар зочид буудлын өмнөх хүмүү­сийг тарааж нэлээд сийрэгшүүлсэн боловч тэр хүмүүс улам зохион байгуулалтад орж, бүр хэрцгий байдал­тай болж эсэргүүцэл үзүүлсэн. Өмнөх 400 гаруй жагсаал, цуглаанаас хара­хад хүчээр тараагд­сан хүмүүс буцаж ирэх нь ховор байдаг. Гэтэл энэ удаагийнх огт тийм биш. Зорилго нь тодорхой, зохион байгуулалтанд орчихсон байжээ. Тэнд тараагаад байсан бензин, будаг, чулуу гээд бүх зүйл зохион байгуулалтын шинжтэй байв. Тооцоолж байгаагүй хэмжээний зохион байгуулалттай байсан” гэж аргагүй бодит байдлыг тодорхойлж хэлсэн билээ.

Ийм учраас Цагдаагийн удирдлага үйл явдлын өрнөлт, хандлагад ач холбогдол өгөөгүй, нөхцөл байдлыг дутуу үнэлсэн гэж дүгнэж байна.

Тагнуулын байгууллагын удирд­лагын хувьд, улс төрийн намуудын өрсөлдөөн болж байгаа учир уг үйл явдалд болж өгвөл оролцох шаард­лагагүй, хамаагүй хөдөлбөл хожим элдэв асуудалд холбогдож болзошгүй хэмээн болгоомжилсон хандлага давамгайлсан бололтой.

Цагдаа, тагнуулын байгууллага ч төдийгүй, улс төрийн намуудын болон Засгийн газрын удирдлага нөхцөл байдлыг дутуу үнэлж, сонор сэрэмж, мэдрэмж муутай хандсан байна. Улстөрчдийн нэг хэсэг нь тийм аюул­тай үр дагаварт хүрч мэднэ гэдгийг урьдаас огт тооцоололгүй, өдөөн хатгаж турхирсан байдлыг хурцат­гажээ. Нөхцөл байдал улам хурцдаж хяналтаас гарч, жолоодлогогүй болох шинж мэдэгдмэгц өөрснөө хаяж явсан гэж нүдээр харсан гэрч болох олон хүн нотолдог байна.

Ядахдаа, хөөрсөн түмэн (англиар mob, opocoop толпа) гэж юу вэ, үр дагаврыг сайн бодолгүй турхирч өдөөвөл юунд хүргэх вэ? дэлхийн түүхэнд тохиолдсон ямар ямар га­шуун сургамж байдаг вэ гэдгийг сануулж бичсэн олон арван ном, гарын авлага (Хамгийн сүүлд “Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг” гэдэг номыг доктор Б.Даш-Ёндон монгол хэл дээр ор­чуулс­ныг уг үйл явдлын өмнөхөн хэвлэж олны хүртээл болгосон) байд­гийг улстөрчид сайн судлууштай юм.

Угаасаа сонгуулийн дүн сонгогч­дын нэг хэсэг, ялангуяа сонгуульд амжилт муутай оролцсон хүчнүүд, хүмүүсийн хувьд бүр таатай бус, ялангуяа 2008 оны сонгууль бүр ч эмзэг гэдгийг мэдсэн хэрнээ МАХН-ын удирдлага ялалтаа зарлах гэж яаран МАХН-ын Төв байранд өргөн бүрэлдэхүүнтэй очиж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн, дэмжигчдээ цуглуулсан нь бас нэг “гал татсан” хүчин зүйл болсон байхыг үгүйсгэхгүй. Энэ бол цаад үйл явдлын гол шалт­гаан биш боловч яах аргагүй шалтаг болсон биз ээ. МАХН-ын байр бүс­лэгдэж галд автсанаас болж Ерөнхий сайд барагцаалбал, оройн 20 цаг хүртэл тэнд хоригдож, тэр хугацаанд Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж хуралдах боломжгүй болгожээ. Аль ч нам сонгуулийн урьдчилсан дүн гармагц тэр даруйд хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлдэг жишиг байсан хэдий ч, 2008 оны сонгуулийн хувьд нөхцөл байдал их өөр онцлогтой байсныг сайтар мэдрэх, тооцох ёстой байсан болов уу.

ГУРАВ. Бодитой мэдээллийг өгөх, авах, солил­цох, нэгтгэх, ялангуяа шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, газар байгууллагад нэг сувгаар хүргэх үйл ажиллагаа цэгцрээ­гүй, тодорхой бус байснаас цагийн байдал, цаашдын хандлагыг зөв үнэ­лэхэд хүндрэл учруулж байжээ. Ерөн­хийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүн, шуурхай штабын бүрэлдэхүүн болон Засгийн газрын гишүүдэд хандсан хүн бүр өөр өөрийн олж авсан, асар зөрүүтэй мэдээллүүдийг өгч байжээ. Тухайл­бал долдугаар сарын 1-ний өдрийн шөнө болсон Шуурхай штабын анхду­гаар хуралдаан дээр Штабын дарга Ц.Мөнх-Оргил, МАХН-ын байрны өмнө яг одоо хэдэн хүн байна вэ гэж хэд хэдэн удаа асууж, лавлаад үнэн тоо авч чадаагүй байдаг. Цагдаагийн дарга тэнд 3000 орчим хүн байгаа гэхэд Тагнуулын дарга 200-гаас хэтрэхгүй гэж мэдээлж өөр өөрсдийн тоогоо хамгаалан дахин дахин давт­сан байдаг. Чухам хэнийх нь үнэнд ойрхон байсныг өнөөдөр тогтоох боломжгүй боловч ийм л үлэмж зөрүүтэй мэдээлэлтэй ажиллажээ гэдэг нь ойлгомжтой хэрэг юм. Энэ нь мэдээллийг хаанаас, ямар нөхцөл, орчинд байгаа, хэнээс өгч байна вэ гэдгээс гол нь хамаардаг бололтой. Үүнтэй холбоотой бас нэг жишээ дурдъя. Монгол Улсын Ерөнхийлөгчид онц байдал хэдийд зарлах талаар янз бүрийн санал, мэдээлэл ирдэг бай­жээ. Цагдаагийн удирдлага Онц байдал зарлах шаардлагагүй гэдэг байр суурь дээрээ оройн бараг­цаалбал, 23 цаг хүртэл зогссон байхад, шатаж байгаа МАХН-ын Төв байранд “хоригдсон” Ерөнхий сайд болохоор 16 цаг 30 минутын орчим Ерөнхийлөгч рүү утасдаж “ер нь онц байдал даруй зарлах талаа бодвол яасан юм бэ” гэдгээ хэлж, дараа нь хэд хэдэн удаа шаардсан бололтой байдаг. Тэгэхлээр аль мэдээлэл, саналыг нь гол болгох вэ гэдэг талаасаа зарлиг гаргах эрх үүрэг бүхий Ерөнхийлөгчид бас амаргүй байдал үүсгэсэн байх талтай.

Цаашдаа нөхцөл байдал хүндэр­сэн үед эрх бүхий субъект нь оновч­той шийдвэрийг шуурхай гаргаж байхын тулд мэдээллийн хариуцла­гатай нэгдмэл тогтолцоог хангах журам зайлшгүй хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийг хэн авч, хаана зангидан нягтлах, тэндээс хамгийн бодитой мэдээллийг хэн ямар сувгаар шийдвэр гаргах эрх бүхий субъектэд өгч байх вэ гэдэг тухай асуудал юм.

ДӨРӨВ. Хамтын ажиллагаа ямар байсан бэ? Шаардлагатай түвшинд байж чадсан уу гэдэг асуудал туйлын чухал. Энэ талаар харьцангуй бодитой дүгнэхийн тулд онц байдал зарлахаас өмнө ба хойш гэж зааглаж үзвэл зүйтэй санагдана.

Онц байдал зарлахаас өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлө­лийн гишүүд, Засгийн газрын гишүүд, цагдаа тагнуулын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа сайн байсан гэхэд учир дутагдалтай. Ерөнхийдөө, цочирдсон, балмагдсан, эргэлзэж тээнэгэлзсэн, дээрээс үүрэг даалгавар хүлээзнэсэн, бие бие рүүгээ утасдаж мэдээлэл солилцсон байдалтай тийм л дүр зураг төсөө­лөгдөж байна. Хаана, юу болж байсан бэ гэдгийг зураглах гээд оролдвол, цагдаа нар халуун цэг дээр үзэлцээд байдаг, тагнуулынхан болохоор ийм үед төвийг сахих үүрэгтэй гээд ажигласан байдалтай, Зэвсэгт хүчин, хилийн цэргийн хувьд, онц байдал зарлахаас өмнө дэг журам сахиу­лахад оролцох хуулийн заалтгүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлө­лийн гурван гишүүн гурван өөр газарт, тэгэх тусмаа нэг гишүүн Ерөнхий сайд нь шатаж буй байшинд удтал хоригдоод гарч чадах­гүй сандарч байх жишээтэй.

Ерөнхийдөө ийм л дүр зураг харагдаж байгаа бөгөөд тийм нөхцөлд угаасаа нягт хамтын ажиллагаа бай­сан тухай ярих ч аргагүй юм.

Наанадаж, хэдийд онц байдал зарлах талаар Ерөнхий сайд, Цаг­даагийн ерөнхий газрын дарга хоёр саналаа яагаад нэгтгэж чадаагүй юм бол, Ерөнхий сайд оролцож чаддаггүй юм гэхэд, Шадар сайд даргалаад Засгийн газрын хуралдааныг хийж болоогүйн шалтгаан юу юм бол гэх мэт асуултууд олонтаа гарч байгаа юм. Мэдээллээ байнга солилцож зо­хион байгуулалтын арга тактикаа шуурхай боловсруулж ажиллахад албан тушаалтны томилгоо, харьяал­лын одоогийн тогтолцоог ч цаашдаа бодууштай. Үндэсний аюулгүй байд­лын ажлын алба нь Ерөнхийлөгч талдаа, Цагдаа, Тагнуулын ерөнхий газрын дарга нарыг Ерөнхий сайд, Засгийн газар томилдог учир тий­шээгээ мэдээллээ түрүүлж өгч захи­рагдаж ажилладаг байх жишээтэй тогтолцоо одоо байгаа юм. Мэдээж, нарийн ширийн асуудал, мэдээллээ ҮАБЗ-ийн аль нэг гишүүнээс санаа­тайгаар нуухгүй ч гэсэн, ажлын хурд саарах, цаг алдах дутагдал гардаг гэж Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэмдэг­лэж байсан юм. Хамтын ажиллагааны нэгдмэл байдал сайн хангагдаж чадаагүй нь гаргасан шийдвэр, өгсөн үүрэг даал­гаврын хэрэгжилтэд нө­лөөл­сөн байхыг үгүйсгэхгүй. Тухайл­бал, галт зэвсэг хэрэглэх эсэх асуу­дал дээр цаг­даагийн бие бүрэлдэхүүн хоёрдмол байдалд орсон болов уу гэмээр байдал харагддаг. Цагдаагийн хуулинд боло­хоор галт зэвсэг хэрэг­лэж болно гээд заачихсан байдаг тухай өмнө өгүүл­сэн.

Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр Ерөнхий сайд С.Баяр нар галт зэвсэг огт хэрэг­лэхгүйгээр зохицуул гэж үүрэг өгсөн байдаг. Тэгсэн хэрнээ яг ҮАБЗ-ийн зөвлөмжид тэр заалт тусч уу гээд үзэхээр байхгүй байдаг. Нарийвчлан авч үзвэл, албан тушаалтан хуулиа дагах уу, Ерөнхий сайдынхаа үгийг биелүүлэх үү гэдэг бас л ээдрээтэй, эргэлзээтэй зүйл. Нэг нь хуулийн заалт, нөгөөх нь улстөрчийн өнцгөөс харсан субьектив шийдвэр үүрэг даалгавар. Хожим эхнийх нь олон нийтэд таалагдахгүй, хоёр дахь нь хал багатай. Ийм нөхцөлд яах ёстой юм бэ гэдэг нь одоо ч тодорхойгүй. Цаашдаа хуулийн зохицуулалтыг тодорхой болгож онц байдал зарласан үед ҮАБЗ-ийн шийдвэр хуулиас дээ­гүүр үйлчилнэ ч гэдэг юмуу, эсхүл ҮАБЗ тодорхой хуулийн заалтыг түдгэлзүүлэх эрхтэй гээд заачихвал илүү ойлгомжтой болно. Цагдаа, тагнуулын байгууллагын хооронд мэдээллээ солилцох, нэгтгэх, ер нь хамтран ажиллах боломж арга, хэлбэр, механизмыг тусгасан зохицуулалт хууль, тогтоомжид туйлын хомс, бараг байхгүйг цаашдаа анхаарна уу гэж Р.Болд дарга ажлын хэсгийнхэнд хандаж хэлсэн юм.

Харин онц байдал зарласнаас хойш албан тушаалтан, байгуул­лагуудын хамтын ажиллагаа хангагдаж зөв гольдролдоо орсон байна. Шуур­хай байдлын штабыг өргөн бүрэл­дэхүүнтэй байгуулж, шаардлага гар­сан үед өдөрт хэд хэдэн удаа хурал­дуулж, өмнөх шийдвэрийнхээ биелэл­тийг сонсч, мэдээллээ шуурхай солилцон үүрэг даалгавраа өгч, хяналт тавин ажиллаж ирсэн байна.

ТАВ. Нийгмийн дэг журам са­хиулах чиг үүрэг бүхий гол хүч болох цагдаагийн байгууллагын хүчин чадал, мэргэжлийн ур чадвар, бэлтгэл дад­лага, сургууль, бэлэн байдал, чадав­хийг дээрх эмгэнэлт үйл явдал тодор­хой шалгалаа. Хууль, нийгмийн дэг журмыг зөрчсөн олон удаагийн үйл­дэлд улс төрийн хүчнүүд, зарим улстөрчид хутгалдан оролцож, аль нэг талыг хамгаалсан байр суурь барим­талдаг, шахалт үзүүлдэг, “иргэдийн эрх, эрх чөлөөнд халдлаа” гэж дайрдаг зохисгүй үйлдлүүд, мөн дээр нь хэвлэл мэдээллийн нэг талыг барьсан, боди­той бус хандлага сүүлийн жи­лүүдэд газар авснаас төрийн цагдаа, таг­нуулын байгууллага, тэдгээрийн ажилтнуудыг итгэл муутай, шийд­вэртэй бус болгож байна уу даа гэсэн бодол уг асуудалтай танилцах явцад төрснийг тэмдэглэе. Сүүлийн жи­лүүдэд жагсагчдын дотроос хэн нэг нь цагдаагийн биед гар хүрч хувцас хунарыг нь урах, малгайг нь авч шидэх, зодож бэртээх хууль бус, балмад үзэгдэл байнга давтагдсан бөгөөд цагдаа нар ч яаж ч чадахгүй, дэмий л хориглон хамгаалахаас хэ­тэр­дэггүй болсон нь танхай этгээ­дүүдэд “ингэж болдог юм байна” гэсэн итгэлийг төрүүлж боломж олгосон биш үү? Олон нийт ч энэ үзэгдэлд дасал болох хандлага байгаа нь ажиглагддаг. Долдугаар сарын 1-2-нд цагдаа, дотоо­дын цэргийн 523 албан хаагч бусдын төлөө тэмцэж бэртэж гэмтсэн гэдэг тоог зүгээр нэг сонсоод өнгөрөөж болохгүй биз ээ. Иймд төрийн цагдааг байр суурин дээр нь тавьж эдлэх ёстой эрхийг нь өгч, үүрэг хариуцлагыг нь хүлээлгэх цаг нэгэнт болжээ.

Цагдаагийн хамгаалалтын хувцас тусгай хэрэгсэл, зэвсэг техник, туй­лын доод түвшинд байжээ. Эмх зам­бараагүй байдлын үед бусад оронд хэрэглэдэг өндөр даралттай усаар шүршигч машин, утаан хөшиг, нулимс асгаруулагч техник байтугай дуулга, бамбай нь туйлын чанаргүй, хүрэл­цээгүй байжээ. Ажлын хэсгийн хурал дээр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга хурандаа М.Энх-Амгалан “Үнд­сэн­дээ бидэнд 198 ширхэг дуулга, 197 бамбай байсан. 7000-8000 хүнийг ийм хүч хэрэгсэлтэйгээр тараах боломж байхгүй байлаа” гэж ярьсан юм. Цаашдаа эмх замбараагүй байдал үүссэн үед ажиллах мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг бий болгож бэлтгэх шаардлагатай хэмээн цагдаагийн удирдлагууд санал дэвшүүлж байс­ныг анхаарууштай байна. Ийм мэргэж­лийн анги, салбар, баг гадаадын олон оронд аль хэдийнэ бий болсон ажээ.

Энд дурдахгүй байж болохгүй асуудал бол, тухайн үед Цагдаагийн байгууллага “бүрэн бус” удирдлагатай байсан явдал юм. Цагдаагийн ерөнхий газрын даргыг 2008 оны хавар нь өөрчилсөн хэрнээ орных нь даргыг томилолгүй “үүрэг гүйцэтгэгч дарга”-тай байлгасан нь алдаа болжээ гэж үзэж байна. Үүрэг гүйцэтгэгч гэдэг бол эрхээ эдэлж, хариуцлагаа бүрэн хүлээх субъект жинхэнэ утгаараа биш гэж хуульчид, судлаачид үздэг. Тийм ч учраас сайдын юм уу, даргын үүрэг гүйцэтгэгч, Элчин сайдын хэргийг түр хамаарагч” гэдэг нэр томъёо хэрэг­лэдэг. Үүрэг гүйцэтгэгч байх нь өөрийг нь ч, түүний удирдлагад буй хамт олныг нь ч итгэл муутай, хүлээзнэсэн байдалтай болгож “өр нь л түр хүн шүү дээ” гэсэн хандлага үүсгэж тушаал, шийдвэрийн биелэлтэд муугаар нөлөөлдөг гэж судлаачид үздэг.

ЗУРГАА. Онцгой нөхцөлд ажиллах эрх зүйн зохицуулалт одоо мөрдөж буй хууль тогтоомжуудад үнэхээр тодор­хой бус, хоёрдмол ойлголт төрүү­лэхүйц, заалтууд нь хоорондоо уялдаа холбоо муутай байгаа нь тэрхүү том сорилтын явцад бүрэн нотлогдлоо. Тодорхой зарим хийдлийг жишээ болгон авч үзье.

Онц байдлыг яаж зарлах вэ гэдэг асуудал процедурын хувьд одоо ч тун ойлгомжгүй байна. Тухайн асуудлыг шуурхай авч хэлэлцсэн Засгийн газрын хурал болоогүй, тэгсэн хэрнээ Ерөнхий сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга нар онц байдал зарлах талаар хоёр өөр байр суурьтай байсан; цагийн байдлын талаар гудамжнаас ирж байсан мэдээлэл үнэлгээ бас эрс зөрүүтэй, тэгэхлээр Ерөнхийлөгч хэнийх нь үг, хаанахын мэдээллийг үндэс болгож шийдвэр гаргах нь тодорхойгүй байсан гэдгийг өмнө авч үзсэн билээ.

Эмх замбараагүй байдал дэгдэж, байдал хурцадсан үед эхлээд Засгийн газар хуралдаж Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох бусад албан тушаалтны мэдээллийг сонсч, тал бүрээс нь нягталж, шаардлагатай бол дахин шуурхай хуралдаж шийдвэрээ гарган Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина, үүний дараа Ерөн­хийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай зарлан хурал­дуулж, тэндээс гарсан зөвлөмжийг үндэслэн онц байдал зарлах тухай зарлиг гаргана гэдэг ч юм уу маш тодорхой заалтыг Онцгой байдлын тухай хуульд нарийвчлан тусгах шаардлагатай.

Түүнчлэн цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин зэрэг байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах, мэдээллээ хэрхэн солилцож нэгтгэх, шуурхай штабын үүрэг нь яг юу байх, Зэвсэгт хүчин, хилийн цэргийг дайчлах болсон үед чухам ямар зэвсэг хэрэгсэлтэй оруу­лах гэх мэт олон зүйлийг Онц байдлын тухай, Цагдаа, Зэвсэгт хүчний хуулиу­дад нарийвчлан зааж өгүүштэй байна. Жишээ нь, Зэвсэгт хүчнийг дайчлах шийдвэр гарсан үед ямар зэвсэг, хэрэгсэлтэй оруулах вэ гэдэг асуудал тодорхойгүй байжээ. “Онц байдлын тухай хуульд Зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги, байгууллага, тэдгээрийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэхдээ хууль тогтоомжоор цагдаа, дотоодын цэрэгт зөвшөөрөгдсөн зэвсэг, тусгай хэрэгсэл ашиглаж эрх, үүргийг нь эдэлнэ” гэж заажээ. Гэтэл энэ заалт өөрөө ойлгомжгүй. Тийм учраас Зэвсэгт хүчийг хүрзтэй оруулахаар ярьж байснаа, хошуугүй сумтай буу болгож өөрчилсөн байдаг. Онц байд­лын нөхцөлд ажиллах цэрэг хүрзтэй яаж үүрэг гүйцэтгэх вэ дээ. Наанадаж үүнийг тодорхой болгох хэрэгтэй.

Жагсаал цуглааны тухай хууль олон удаа шинэчлэгдсэн боловч бас л амьдралд яв цав нийцсэн зохицуулалт болж чадсангүй. Зөвшөөрөл авдаг хэлбэрээс бүртгэлийнх рүү шил­жүүлсэн, Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийхийг зөвшөөрсөн зэрэг зохицуулалт оновчтой болсон эсэхийг нягтлах саналтай байна.

Жагсаал цуглааныг бүртгэсэн, эс бүртгэсэн талаар хот, дүүргийн Засаг дарга нар ямар нэг хариу өгөөгүй бол зөвшөөрсөн гэж үзэх үү, цагдаа хүч хэрэглэн тараах үйл ажиллагааг яг юуг үндэслэн хэдийнээс эхлэх ёстой вэ гэдэг нь ч туйлын бүрхэг байна.

Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулахаар бэлт­гэсэн бие бүрэлдэхүүнийг тэр өдөр дайчилсан гэдгийг өмнө тэмдэглэсэн. Гэвч энэхүү бие бүрэлдэхүүнийг онц байдлын үед дайчлах шаардлага гарвал яг хэдийд, аль чиглэлийн үүрэг гүйцэтгүүлэхээр, ямар зэвсэг хэрэг­сэлтэй татан оролцуулах тухай асуу­дал манай аль ч хуульд тусгагдаагүй байгаа. Түүнчлэн Тагнуулын бай­гууллагын тухай, Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн тухай, Зэвсэгт хүчний тухай зэрэг хуулиудад ямар ямар зохицуулалт үгүйлэгдэж байгааг дээр нэгэнт өгүүл­сэн билээ.

Хууль, эрх зүйн зохицуулалт муу байгаа нь хамаг бүх алдаа, дутагдал, хожмын аливаа муу үр дагаврын гол үндэс болдог гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

НАЙМ. ЦААШИД ЮУ ХИЙВЭЛ ЗҮЙТЭЙ ВЭ?

Posted in 2008.07.01-04-ны хэрэг явдал | Leave a Comment »

2005.12.02. Төрийн өмчийн хорооны албан бичиг

Posted by Шинэ on 2005

Posted in 1995 он. Дэнжийн 1000-ын бараан захын хувьчлал | Leave a Comment »

1995.07.29. Нийслэлийн өмч хувьчлалын комиссын тогтоол

Posted by Шинэ on 1995

Posted in 1995 он. Дэнжийн 1000-ын бараан захын хувьчлал | Leave a Comment »