MONGOLX.MN: Баримт, судалгаа, эрэн сурвалжлага

Санкт-Петербург төв

ТОВЧХОН (БАРИМТЫН ТОВЧООН)

Нийслэл Улаанбаатар хотын төвд, Энхтайвны өргөн чөлөөнд, Сүхбаатарын талбайн эгц урд оршдог Санкт-Петербург төвийн барилга бүр 1928 онд баригдаж олон жилийн турш Ленин клуб хэмээн нэрлэгдэж байсан түүхтэй. Өнөөдөр түүнийг «Цагаан шонхор» компани эзэмшдэг гэж яригддаг ба хэрвээ энэ үнэн бол лав 1990-ээд он гартал ОХУ-ын өмчид байсан, өнөөдөр олон тооны үйлчилгээний газрууд тал талаас нь түрээслэн үйл ажиллагаа явуулдаг энэ барилга 1990-ээд он гартал ОХУ-ын өмчид байснаа өнөөдөр монголын талд хэрхэн шилжиж хувьчлагдсан үйл явц анхаарал татаж байна.

Одоо Санкт-Петербург төвийн барилгын хананд «Энэхүү барилга нь «Нийслэлийн түүх соёлын үл хөдлөх дурсгал»-д хамаарах учир барилгад гэмтэл учруулах, ямар нэгэн буруу үйлдэл хийх, хотын  захиргааны зөвшөөрөлгүй буулгахыг хориглоно» гэсэн самбар байрлуулжээ. Хорьдугаар зууны нийслэлийн нэгэн билэг тэмдэг болсон барилгын түүхийг мэдэж, цагаан толбыг арилгах нь өнөө болон хойч үеийнхэнд танин мэдэхүйн ач холбогдолтой төдийгүй цаашдаа түүний дүр төрхийг хэрхэн хадгалан үлдээхэд ч тустай гэж бид үзлээ.


 

Та энэ асуудлаар санал сэтгэгдэл, үнэлэлт, дүгнэлтээ хуваалцана уу. Хэрвээ ноцтой баримт мэдээлэл бичсэн бол бид зөвхөн нягталсны дараа ашиглах болно

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: