MONGOLX.MN: Баримт, судалгаа, эрэн сурвалжлага

Байгалийн түүхийн музейн барилгыг нураасны цаана

ТОВЧХОН

Албан ёсны нэр: Байгалийн түүхийн музейн барилга
Байршил: Улаанбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Ж.Самбуугийн гудамжны хойно, Д.Сүхбаатарын гудамжны баруун талд, тус хоёр гудамжны уулзварын баруун хойд талд
Солбицол: N47 55 20.2, E106 54 56.0
Баригдсан: Үндсэн барилгыг 1953-1956 онд монгол, хятад барилгын анги барьжээ.
Зураг төслийн зохиогч: Б.Чимэд
Барилгын бүтэц: Төмөр бетон шугаман суурьтай, 64-ын тоосгон ханатай, давхар дундын болон адрын модон хучилттай, модон шувуун төмөр дээвэртэй, гурван давхар.
Барилгын хийц загвар: Неоклассицизм. Барилгын нүүрэн тал сонгодог багана дээр луун болон ургамлын хээ угалз, бадамлянхуа соёмбо үсгийг түүхтэй урласан.
Хамгаалалтад авсан он, шийдвэр, зэрэглэл: Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамжаар Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд Архитектурын дурсгалт барилга гэж бүртгэжээ.
Зориулалт, ашиглалт: 1956 оноос Улсын төв музей, 1992 оноос Байгалийн түүхийн музейн зориулалтаар ашиглагдаж байгаад 2013 оноос хаагдсан.
Өмчлөлийн хэлбэр: Төрийн өмч


1992 он. Улсын төв музейг Байгалийн түүхийн музей болгон өөрчлөн зохион байгуулав

2013.05.31. Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл А/173 тоот тушаал гаргаж Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг энэ өдрөөр тасалбар болгон зогсоохоор шийдвэрлэжээ.

Үүний араас “музейн барилгыг буулгахтай холбогдуулан” гээд зарим үүрэг даалгаврыг өгчээ. Энэ бол Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах шийдвэр хэдийнэ гарчихсан мэт ойлголтыг шууд төрүүлж байна.

Тэгвэл урьд нь тийм шийдвэр үнэхээр гарсан уу? Сайдын зөвлөлийн, эсвэл өөр ямар хуралдаанаар шийдвэрлэсэн бэ? Эсвэл сайд өөрөө дур мэдэн шийдвэрлэв үү? Бид хайж сурагласан боловч тодорхой мэдээлэл олдохгүй байгаа юм. Хэрвээ тусдаа шийдвэр гараагүй бол Байгалийн түүхийн музейн барилгыг буулгахыг Ц.Оюунгэрэл сайд энэ тушаалынхаа “үгийн далимд” шийдвэрлэсэн болж таарч байна. Ийм шийдвэр хүчин төгөлдөр байж чадах уу?

Сайд ийм шийдвэр гаргахдаа “дур мэдээгүй” юм бол юу үндэслэсэн бэ?

Тушаалын эхний хэсэгт дурдсан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013 оны 4-р сарын 2-ны актыг үзэхэд уг барилгыг буулгах тухай шаардлага огт байхгүй, харин “дүгнэлтэнд заасан зөрчлийг арилгах хүртэл” зогсоохыг үүрэгдсэн байна. Бас 2013 оны 4-р сарын 1-ны өдрөөс гэж байгаа. Үүнийг Ц.Оюунгэрэл сайд шууд биелүүлж музейг хаагаад зөрчлийг арилгаж эхлэхийн оронд хоёр сар шахам “бодсон” бололтой. Тэгээд нэгмөсөн “буулгах” болжээ.

Энэ хугацаанд Байгалийн түүхийн музейн барилгын асуудлаар хэн хэний хооронд ямар яриа хөөрөө өрнөсөн бол? Хожим үйл явдал хэрхэн өрнөснөөс харахад зарим нэг таамаглал төрж байна.

Үүнээс өмнө хоёр дүгнэлт гарсан тухай БСШУС-ийн яамны мэдээлжээ. Үүнд, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2010 оны 07-11/288, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-31/105 дугаар дүгнэлтүүд тус тус гарч түүндээ “… Байгалийн түүхийн музейн 2013 оноос үйл ажиллагааг нь зогсоосон барилгыг буулгаж, шинээр барих” нь зүйтэй гж дүгнэсэн байна. Бас ШУТИС-ын Барилгын инженер, архитектурын сургуулийн зураг төсөл, оношлогооны “Реконстракшн” төвөөс 2012 оны 07-р сард Байгалийн түүхийн музейн барилгад үзлэг хийж “ослын байдалд ашиглаж болохгүй” түвшинд байна” гэж дүгнэсэн ажээ.


2019.04.10. Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Чингэс хааны өв, соёлын хүрээлэн байгуулах тухай” 142 дугаар тогтоол баталжээ

Уг тогтоолд, БСШУСЯ-ны харьяанд “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” байгуулж тус хүрээлэнгийн бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааг нь 2019 онд багтаан эхлүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт, 2020 оноос эхлэн хүрээлэнгийн үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгаж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар гарын үсэг зуржээ.

[Одоо ийм хүрээлэн байгуулах, дараа нь Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж, буурин дээр нь тэр хүрээлэн байгуулах санаа, санал анх хэнээс, ямар байгууллагаас хэдийд ямар дэс дараагаар гарсныг олж тогтоох хэрэгтэй]


2019.09.09. Чингэс хааны өв соёлын хүрээлэнг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ


2019.09.17. Байгалийн түүхийн музейн буурин дээр баригдах Чингэс хаан музейн барилгын макет


2019.09.26. “Хуучин барилгуудыг буулгаж дахин томруулж байна” гэдэг алдаа завхралыг засч, албан тушаалтнуудад арга хэмжээ авахыг Монголын архитекторуудын эвлэл уриалав 

 

Та энэ асуудлаар сэтгэгдэл, санал, дүгнэлтээ хуваалцана уу

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s